Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Монголын хүүхэд, залуучууд, иргэдэд боловсрол олгох, эрдэмжүүлэх их үйл хэргийн төлөө хамтран ажиллах Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Манай хүрээлэн анх 1956 онд сурган хүмүүжүүлэх судалгааны ажил эрхлэх, багш нарт мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилготой Багшийн мэргэжил дээшлүүлэх институт байгуулагдсан ба 1963 – 1991 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, 1991 оноос өнөөг хүртэл Боловсролын хөгжлийн хүрээлэн, Боловсрол судлалын үндэсний хүрээлэн, Боловсролын хүрээлэн гэсэн нэрээр боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн ажлыг тасралтгүй 60 гаруй жилийн турш явуулсаар ирлээ.

Бид боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын асуудлаар байнгын судалгаа, шинжилгээ, арга зүй, сургалтын ажлыг эрхлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, иргэд, олон нийтэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх гэсэн үйл ажиллагааны хүрээнд ажиллаж байна.

Монгол улсын боловсролыг ойрын жилүүдэд дэлхийн хөгжилтэй орнуудын жишигт ойртуулах, улмаар энэ түвшинд хүргэх үйл хэрэгт Боловсролын хүрээлэн нь судалгаа, хүний нөөц, материаллаг болон үйлийн орчин, дотоод, гадаад харилцааг хөгжүүлэх замаар цаашид ажиллах болно.

Эрдэм номын буян улам улам арвидан дэлгэрэх болтугай.

Хүндэтгэсэн,
Захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор (PhD)
М. Итгэл