Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах арга зүйн асуудал сэдэвт мэдээлэл хийв

Засгийн газар Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын төслийг, төрийн захиргааны төв байгууллага төрөөс баримтлах бодлого, бүсчилсэн хөгжлийн бодлогын төслийг, төрийн захиргааны төв байгууллага болон Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны байгууллага үндэсний хөтөлбөрийн төслийг хэрхэн боловсруулах, төлөвлөгөө, арга зүйн асуудалыг хөндөж, секторын хамт олонд тодорхой мэдээлэл өгсөн. Үүнд:

  1. Нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх;
  2. Нөхцөл байдлын дүн шинжилгээнд үндэслэн хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилго, зорилтыг тодорхойлох;
  3. Хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх бодлогын хувилбаруудыг боловсруулах;
  4. Бодлогын хувилбаруудад нөлөөллийн урьдчилсан үнэлгээ хийх;
  5. Хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулах;
  6. Хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийн талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах. Ажлын хэсэг төсөл, бодлогын хувилбаруудын төслийг эцэслэн боловсруулж, холбогдох хавсралтын хамт захиргааны байгууллагад /8 төрлийн хавсралт бүрдүүлэх/ хүлээлгэн өгөх. Төсөл боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөө, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа болон хариуцан гүйцэтгэх, оролцох талыг тодорхойлон, төслийн баримт бичигт хэрхэн тусгах талаар мэдээлсэн.

ЭША Р.НУРБЕК