Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал

2017.03.09

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, арга зүйч, удирдах ажилтан, нийгмийн ажилтнуудын хүрээнд зохион байгуулагддаг “Оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал”-ын сэдэв 2017 онд “СУРАЛЦАГЧДЫН УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ – СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА” хэмээн товлов.

Үндэсний хэмжээнд хурал III үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд улсынх 2017 оны 11 сард зохион байгуулагдана.

I шатны шалгаруулалт сургууль, цэцэрлэгийн түвшинд, II шатны шалгаруулалт, аймаг, дүүргийн түвшинд зохион байгуулагдаж аймаг, дүүрэг бүрээс 1 илтгэлийг шалгаруулан үндэсний эрдэм шинжилгээний шилдэг илтгэл шалгаруулах хуралдаанд ирүүлнэ үү.

Сургууль болон аймаг, дүүргийн хэмжээнд зохион байгуулагдах шилдэг илтгэл шалгаруулах хуралдаанд тус хүрээлэнгээс боловсруулсан, илтгэл шалгаруулах шалгуурыг үндэс болгож, чанартай зохион байгуулахыг хүсэж байна.

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Нэг. Онол, аргазүйн үндэслэл, шинэлэг үзэл санаа – 20 оноо

  • Онолтой уялдуулсан байдал – 10
    • Онол, үзэл баримтлал, зарчмыг сонгосон байдал – 5
    • Онолыг хэрэглэсэн байдал – 5 оноо
  • Асуудлыг шийдвэрлэх арга, аргачлалыг сонгосон байдал – 10
    • Үндэслэл, хэрэгцээгээ тодорхойлсон байдал – 2
    • Онол, судалгааны зорилго, зорилтоо тодорхойлсон байдал – 2
    • Арга, аргачлалыг сонгон, хэрэглэсэн байдал – 2
    • Шинэлэг санаа – 2
    • Судалгааны дүгнэлт хийсэн байдал – 2

Хоёр. Практик судалгаа, туршилт, хэрэглээ – 40 оноо

  • Практик судалгаа, туршилт, хэрэглээний аргазүйг төлөвлөж боловсруулсан байдал – 5
  • Практик судалгаа, туршилтын зорилго, зорилтоо тодорхойлсон байдал – 5
  • Практик судалгаа, туршилтын обьект, судлагдахууныг сонгосон байдал – 5
  • Практик судалгаа, туршилтын арга, аргачлалыг тодорхойлж, хэрэглэсэн байдал – 5
  • Цуглуулсан мэдээллээ нэгтгэн цэгцэлж, боловсруулалт хийсэн байдал – 5
  • Практик судалгаа, туршилтын дүгнэлт нь зорилго, зорилттойгоо уялдсан байдал – 5
  • Судалгааны үр дүнг практикт хэрэглэсэн байдал – 5
  • Практик судалгаа, туршилт, туршлагын үр дүнг түгээсэн байдал – 5

Гурав. Илтгэлийн бүтэц – 10 оноо

  • Үндсэн бүтэц-5 оноо
  • Ном зүй-5

Дөрөв. Хэл найруулга – 15 оноо

  • Сэдэв ба агуулгын уялдаа холбоо – 5
  • Судалгааны үр дүн, жишээ баримтыг оновчтой ашигласан, үг хэллэг, ойлголтыг зохих утгаар нь сонгосон байдал – 5
  • Найруулга, зохиомж, зөв бичих дүрмийн шаардлага хангасан байдал – 5

Тав.Илтгэх чадвар – 15 оноо

  • Илтгэх ур чадвар, хугацаандаа багтааж гол асуудлыг илтгэсэн байдал – 5
  • Асуултад хариулсан байдал – 5
  • МХТ болон бусад техник хэрэгслийг ашигласан байдал – 5