Эрдэм шинжилгээний хуралд оролцов

МУБИС-аас санаачлан зохион байгуулсан “ОРЧИН ҮЕИЙН БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2017 оны 05 дугаар сарын 5-6 -ны өдрүүдэд боллоо.

Тус хурлын зорилго нь орчин үеийн боловсролын бодлого, менежментийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл солилцох, оролцоо хамтын ажиллагааг хөгжүүлэх, менежментийн боловсронгуй хувилбарыг санал болгох, судалгааны ажлыг дэмжих, олон нийтэд сурталчлахад оршсон юм.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Швейцарь,Унгар, Финланд, Монгол Улс зэрэг 8 орны эрдэмтэн судлаачид нийт 90 гаруй сэдвээр өөрсдийн илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ.

Манай байгууллагын эрдэмтэн судлаачид уг олон улсын эрдэм шинжилгээний хуралд 5 илтгэл хэлэцүүлсэн байна. Үүнд:

  1. “ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ” БХ, ДБМБСС-Б.Баярцэцэг, Х.Цэцэгжаргал, Б. Лхамцэрэн, У.Мягмаржав ,Р.Нурбек
  2. “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЦИКЛ, ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА” БХ,БХСС-А.Энхтогтох, Д.Түвшинжаргал, С.Гэндэнжамц, Х.Энхжаргал
  3. “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БА СУРАЛЦАГЧИЙН ХӨГЖИЛ ТӨЛӨВШЛИЙН ХАМААРЛЫН СУДАЛГАА” БХ, БХСС-О.Пүрэв (Sc.D.),С.Отгонтуяа, Х.Отгонбаатар
  4. “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН” БХ, БХСС-Д.Сарантуяа, Г.Монголхатан
  5. “БАГА БОЛОВСРОЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ ХУВИЛБАРУУД” МУБИС-Д.Энхцэцэг, БХ, БХСС-Б.Эрдэнэчимэг

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон эрдэм шинжилгээний ажилтнууддаа болон нийт хамт олондоо эрдэм судлалын өндөр амжилт хүсэн ерөөе.

Мэдээ бэлтгэсэн: ЭША Р.Нурбек