Онцлох мэдээ

16

10 сар

БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” СУРГАЛТЫН ТАЙЛАН

“БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН (БХ) – ИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ” СЭДЭВТ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР
Сургалтын зорилго:

  • Байгууллагын чадамжийг дээшлүүлэх
  • Байгууллагын тогтвортой хөгжих төлөвлөгөө хэлэлцэх, боловсруулах
  • Эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгааны аргазүйг дээшлүүлэх

Хугацаа: 2017.09.21, 22-ны өдөр
Сургалтанд оролцогчид: Боловсролын хүрээлэнгийн ажилтнууд
Зохион байгуулах газар: “Багабаян – Энхийн төлөө цогцолбор төв”-ийн сургалтын танхим
Хүлээгдэж буй үр дүн:

  • Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалууд байгууллагын болон ажилтнуудын хөгжилд нөлөөлсөн байна\
  • БХ-ийн ЭША-ууд мэдээлэл боловсруулах аргазүйн мэдлэгээ дээшлүүлсэн байна.
  • БХ-ийн стратеги төлөвлөгөөнд тусгах саналууд гарсан байна.

Энд дарж дэлгэрэнгүйг үзнэ үү!

9

5 сар

Эрдэм шинжилгээний хуралд оролцов

МУБИС-аас санаачлан зохион байгуулсан “ОРЧИН ҮЕИЙН БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, МЕНЕЖМЕНТ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2017 оны 05 дугаар сарын 5-6 -ны өдрүүдэд боллоо.

Тус хурлын зорилго нь орчин үеийн боловсролын бодлого, менежментийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл солилцох, оролцоо хамтын ажиллагааг хөгжүүлэх, менежментийн боловсронгуй хувилбарыг санал болгох, судалгааны ажлыг дэмжих, олон нийтэд сурталчлахад оршсон юм.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, Швейцарь,Унгар, Финланд, Монгол Улс зэрэг 8 орны эрдэмтэн судлаачид нийт 90 гаруй сэдвээр өөрсдийн илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ.

Манай байгууллагын эрдэмтэн судлаачид уг олон улсын эрдэм шинжилгээний хуралд 5 илтгэл хэлэцүүлсэн байна. Үүнд:

  1. “ОРЧИН ҮЕИЙН МЭРГЭЖИЛТЭНГ ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖ, ЭРЭЛХИЙЛЭЛ” БХ, ДБМБСС-Б.Баярцэцэг, Х.Цэцэгжаргал, Б. Лхамцэрэн, У.Мягмаржав ,Р.Нурбек
  2. “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ЦИКЛ, ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА” БХ,БХСС-А.Энхтогтох, Д.Түвшинжаргал, С.Гэндэнжамц, Х.Энхжаргал
  3. “СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БА СУРАЛЦАГЧИЙН ХӨГЖИЛ ТӨЛӨВШЛИЙН ХАМААРЛЫН СУДАЛГАА” БХ, БХСС-О.Пүрэв (Sc.D.),С.Отгонтуяа, Х.Отгонбаатар
  4. “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН” БХ, БХСС-Д.Сарантуяа, Г.Монголхатан
  5. “БАГА БОЛОВСРОЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ШИЙДВЭРЛЭХ ХУВИЛБАРУУД” МУБИС-Д.Энхцэцэг, БХ, БХСС-Б.Эрдэнэчимэг

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон эрдэм шинжилгээний ажилтнууддаа болон нийт хамт олондоо эрдэм судлалын өндөр амжилт хүсэн ерөөе.

Мэдээ бэлтгэсэн: ЭША Р.Нурбек

6

4 сар

Хүүхэд, залуучуудын хөгжлийн цахим оношилгооны хувилбарын туршилт

Боловсролын хүрээлэнгийн Хүний хөгжлийн судалгааны секторын хэрэгжүүлж буй Монгол хүүхдийн хөгжлийн судалгааны хүрээнд боловсруулагдаж буй Хүүхдийн хөгжлийн судалгааны цахим хувилбарыг сургууль ангийн түвшинд турших судалгаа амжилттай явагдаж өнөөдөр үр дүнг хэлэлцүүлж, хурал зохион байгуулагдлаа.

Туршилтыг Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор, 113 –р сургуулиуд дээр 2017 – 2018 оны хичээлийн жилийн 3 –р улиралд явуулж, судалгааны үр дүнг багш нар хичээл төлөвлөлтдөө тусган ажилласан юм.

Туршилтын хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдав. Үүнд:

· Туршилтын баг бүрдүүлэх: Тухайн сургуулийн багш, менежрүүд болон Хүүхдийн хөгжлийн судалгааны секторын судлаачид

· Сурагчдын хөгжлийн цахим оношилгоо авах: Програм хангамжийг суурилуулах, сурагчдыг ажиллуулж судалгаа авч ажиллаа.

· Туршилтын ангид хийсэн ажиглалт: Судалгаанаас гарсан үр дүн дээр тулгуурлан багш нар хичээлийн төлөвлөж заахад судлаачид хичээлийн ажиглалт хийв.

· Туршилтын явц, үр дүнгийн талаарх тайлан хэлэлцүүлэг: БСШУСЯ –ны төөлөгч, судалгааны баг, Боловсролын хүрээлэнгийн удирдлага, эрдэм шинжилгээний ажилтнууд, сургуулийн удирдлага, багш нарын хүрээнд хийгдлээ.

5

3 сар

Боловсролын хүрээлэнгийн түүхт 60 жил

1956 онд БМДИ нэртэйгээр байгуулагдаж, 1963 онд Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, 1991 онд Боловсролын хүрээлэн болж өргөжин хөгжсөн, манай улсын бүх шатны боловсрол, сургалтын эрдэм шинжилгээ, судалгааны үндэсний энэхүү хүрээлэн 1958 онд политехник боловсролын үзэл баримтлал боловсруулах, 1959 онд үндэсний агуулгатай боловсролын тогтолцооны суурь тавих, 1963 онд Монгол улсын Боловсролын анхны хуулийн, 1982 онд БНМАУ -ын Боловсролын 2 дахь хуулийн төсөл, 1990 -ээд оны эхээр Боловсролын багц хуулийн болон Төрөөс боловсролын талааар баримтлах бодлогын төсөл боловсруулалцаж, 2006 оноос ерөнхий боловсролын арга зүй, үнэлгээ болон  Монголын их, дээд сургуулиудын сургалтын кредит тогтолцоо, албан бус болон тасралтгүй боловсролын эхлэлийн шинжилэх ухааны үндсийг судлан боловсруулах зэргээр Эх орны боловсролын судалгааны уламжлал,  өөрчлөлт, шинэчлэлийн их үйл хэргийг тэргүүлэн манлайлсан байна.

Зурагт. Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн (өдгөөгийн Боловсролын хүрээлэн) -ийн хамт олон (1969 он)

Хүрээлэнгээс судлан боловсруулсан ерөнхий боловсролын бүх хичээлийн сурах бичиг бараг айл бүрийн гэрт байж, сургалтын хөтөлбөр, зөвлөмж сургуулийн өмнөх болон ЕБС -ийн 60 шахам мянган багш нарын үйл ажиллагааны хөтөч болдог нь шинжилгээ, судалгааны ажлын хэрэглээний ач холбогдол хичнээн өдөр болохыг илтгэн харуулж байна.

Боловсролын хүрээлэнд ажиллаж байсан үе үеийн эрдэмтэн мэргэд, судлаачдын дотроос дээр дурдсанчлан Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолыг Л.Түдэв, Д.Базар, Монгол улсын Ардын багш цолыг Ш.Шагдар, С.Галсан, Монгол улсын Төрийн соёрхлыг Д.Цэнд, Ш.Гаадамба нарын 3 хүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг Ц.Няндаг, М.Санждорж нарын 3 хүн, Монгол улсын гавьяат багш цолыг Ц.Шаравнямбуу, Б.Долгормаа, Га.Цэрэндорж, Д.Шагдар нарын 15 хүн, Монгол улсын ШУА -ийн жинхэнэ гишүүн (академич) цолыг Н.Бэгз хүртсэн нь Боловсролын хүрээлэнгийн төдийгүй монгол түмний бахархал юм.

Манай улсад боловсролын асуудлаар шинжлэх ухааны доктор (Sc.D) -ын зэрэг хамгаалсан 24 эрдэмтний 19 нь, боловсрол судлалын доктор (Ph.D) -ын зэрэг хамгаалсан 400 гаруй эрдэмтны 90 шахам нь, боловсрол судлалаар академич хэргэм хүртсэн 3 хүний 1 нь тус хүрээлэнгээс төрөн гарч нийгэм оюуны чадавхыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ.

Хүрээлэн хүмүүний боловсролын анхдагч суурь болсон хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль аймаг, нийслэлийн боловсролын газруудын удирдлага, менежментийг боловсронгуй болгох, шинэчлэх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн ажлын баялаг туршлагыг нийтийн хүртээл болгох, багш, боловсролын ажилтанууд, иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх болон төр, засгийн удирдах байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдтэйгээ хамтран ажиллах, гадаад харилцаагаа өргөтгөн хөгжүүлэх зэрэг олон талт үйл хэрэгт судалгаа, арга зүйн бүхий л ажиллагаагаа чиглүүлж ирснийг тэмдэглэхэд таатай байна.

Манай улсын бүх шатны албан болон албан бус боловсрол, гэгээрлийн шинжлэх ухаанч хөгжилд Боловсролын хүрээлэнгийн гүйцэтгэх үүрэг, шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр дүн, эрдмийн үнэлэмж, өгөөжийг улам өндөржүүлэх иргэний болон нийгмийн хэрэгцээ, шаардлага XXI зуун, бумбын эринд тулгамдаж байгааг амжилттай шийдвэрлэх эрдэм судалгааны өв, туршлага хийгээд боловсон хүчний чадавх, судалгаа, шинжилгээний арга зүй, оюунлаг, бүтээлч сэтгэлгээ Хүрээлэнгийн түүхт 60 жилийн хугацаанд бүрэлдэн төлөвшиж, өдгөө улам бүр цэцэглэн хөгжиж байгааг бид онцлон хэлэхэд нэн бахдалтай байна.

Шинжлэх ухаанч сэтгэлгээ, арга барил улам улам өрнөн хөгжих болтугай!