“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТНЫ ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ” зохион байгуулагдана

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” -ийн хүрээнд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургууль, БСШУСЯ -ны харьяа Боловсролын хүрээлэн хамтран “Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны эрх зүйн боловсролыг дээшлүүлэх сургалт” -ыг зохион байгуулна.

 

ЗОРИЛГО:

Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны эрх зүйн боловсрол, мэдлэг чадварыг  дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

ХАМРАХ ХҮРЭЭ, ХУГАЦАА:

  • 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Мягмар гарагт Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй, Багануур дүүргийн ЕБС-ийн нийгмийн ажилтан
  • 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Лхагва гарагт Хан-Уул, Баянгол, Сонгино Хайрхан, Налайх, Багахангай дүүргийн ЕБС-ийн нийгмийн ажилтан

БҮРТГЭЛ:

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл nyamtseren@bilig.edu.mn цахим хаяг руу сургууль, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр, утасны дугаар, и-мэйл хаягаа илгээнэ үү.

ХААНА:

2018 оны 11 дүгээр сарын 06 – 07-ны өдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургуулийн 109 тоот танхимд болно.

Жич: Сургалтанд хамрагдсан нийгмийн ажилтанд сертификат олгоно.

 

Хаяг: Сүхбаатар дүүрэг

Залуучуудын өргөн чөлөө,

8 дугаар хороо

Холбоо барих утас: 99186616