“МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН СУРГАЛТЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛ” зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа

Монгол улсын засгийн газрын 2016 – 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Сурагчдыг эх хэлээрээ алдаагүй зөв бичих, ярих, илтгэх, сэтгэх хэрэглээний бүрэн ур чадвартай болгох хэрэгцээнд нийцүүлэн монгол хэлний цогц шинэчлэлийг хэрэгжүүлнэ” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс “МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН СУРГАЛТЫН ЦОГЦ ШИНЭЧЛЭЛ” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.

 

Зөвлөлдөх уулзалтаар
– Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын алба
– Монгол судлалын үндэсний зөвлөл
– Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэн
– МУБИС
– МУИС
– Гурван-Эрдэнэ багшийн дээд сургуулийн удирдлага, мэргэжилтнүүд
– Ерөнхий боловсролын сургуулиуд оролцож байгаа бөгөөд урилгаар:

 

– Академич Д.Төмөртогоо
– Академич Л.Болд
– Монгол улсын ардын багш, профессор Ц.Өнөрбаян
– Монгол улсын ардын багш, профессор С.Дулам
– Монгол улсын ардын багш, профессор Ш.Чоймаа
– Монгол улсын гавьяат багш, профессор М.Базаррагчаа нар оролцов.

 

Зөвлөлдөх уулзалтаас монгол хэл, бичгийн сургалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.