2019-2020 ОНЫ ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ ҮНДЭСНИЙ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЕРӨНХИЙ УДИРДАМЖ

Боловсролын хүрээлэнгээс жил бүр үндэсний хэмжээнд зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурлын сэдвийг хүргүүлж, зохион байгуулалттай холбоотой зарим нэг өөрчлөлт хийснийг анхаарч орон нутагтаа хурлаа зохион байгуулахыг хүсье.

 

Нийтлэг зүйл

  1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны дунд зохиогддог үндэсний эрдэм шинжилгээний хурлын зорилго нь боловсролд тулгарч буй  асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, багшид мэргэжил арга зүйн болон судалгаа шинжилгээний чадварыг дэмжих,  сургалтын дэвшилтэд технологийн үзэл санаа, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх болно.
  2. 2019-2020 оны үндэсний эрдэм шинжилгээний хурал Суралцагчдын ялгаатай байдлыг сургалтад харгалзах нь – үйл ажиллагаа, үр дүн сэдэвтэйгээр уламжлалын дагуу сургууль, орон нутаг, үндэсний хэмжээнд зохион байгуулна.

 

Үндэсний эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх илтгэлд тавигдах шаардлага

Илтгэлийг агуулгад тавигдах шаардлага:

 Шинэлэг үзэл санаа ба онол, аргазүй

    • Онолтой уялдуулсан байдал
    • Асуудлыг шийдвэрлэх арга, аргачлалыг сонгосон байдал
    • Судалгааны мэдээлэл цуглуулж боловсруулсан байдал
  1. Практик хэрэглээ
  2. Илтгэлийн бүтэц
  3. Хэл найруулга
  4. Илтгэх чадвар

 

Илтгэлийн хэлбэржүүлэлтэд тавигдах шаардлага:

  • Илтгэлийг бүрэн эхээр нь /цаасаар болон электрон хэлбэрээр/,
  • Microsoft Word, Arial, 10pt, мөр хоорондын зай At least 12 pt/-аар бичих
  • Гол агуулыг /илтгэлийн хураангуй/ 5 нүүрэнд багтаах /электрон хэлбэрээр/.

 

Илтгэлийн бүтцэд тавигдах шаардлага:

  • илтгэлийн сэдэв буюу гарчиг,
  • илтгэгчийн овог нэр,
  • сургууль, хаяг,
  • түлхүүр үг /4-5 үг/,
  • оршил /судалгааны үндэслэл, хэрэгцээ, шаардлага, дэвшүүлж буй асуудал/, судалгааны арга зүй /
  • судалгааны зорилго, зорилт,
  • сорил туршилт хийсэн, гүйцэтгэсэн, боловсруулсан арга,
  • үндсэн хэсэг /онолын хэсэг болон хийсэн судалгаа, түүний үр дүн/,
  • судалгааны дүгнэлт /судалгааны үр дүн дээр тулгуурлаж бичсэн дүгнэлт, түүнд үндэслэсэн санал/,
  • хавсралт, ном зүй, ишлэл /зохих стандартын дагуу хийгдсэн/ зэрэг орно.

 

Үндэсний эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт

Эрдэм шинжилгээний хурлыг:

  1. Анхан шатны түвшинд; цэцэрлэг, сургуулийн түвшинд 11 сард,
  2. Дунд шатны түвшинд буюу аймаг, дүүрэг, нийслэлийн түвшинд 1 сард,
  3. Үндэсний түвшинд 2020 оны 3 сард зохион байгуулна.

 

Үндэсний эрдэм шинжилгээний хуралд холбогдох албан тооттой аймаг тус бүрээс шалгарсан 1, нийслэлийн дүүрэг бүрийг төлөөлөх 9 илтгэл хэлэлцэгдэнэ. Уг илтгэлийг хэлбэржүүлэлтэд тавигдах шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр 2020 оны 02 дугаар сарын 14-нд багтаан gansukh@mier.mn хаягаар ирүүлэх ба хэвлэмэл хэлбэрээр 3 хувийг 2020 оны 03 дугаар сарын 06-нд багтаан МУБИС-ын Боловсрол судлалын сургуулийн 32 тоот Х.Гансүхэд хүлээлгэн өгсөн байна.

 

БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН