Хүүхэд, залуучуудын хөгжлийн цахим оношилгооны хувилбарын туршилт

Боловсролын хүрээлэнгийн Хүний хөгжлийн судалгааны секторын хэрэгжүүлж буй Монгол хүүхдийн хөгжлийн судалгааны хүрээнд боловсруулагдаж буй Хүүхдийн хөгжлийн судалгааны цахим хувилбарыг сургууль ангийн түвшинд турших судалгаа амжилттай явагдаж өнөөдөр үр дүнг хэлэлцүүлж, хурал зохион байгуулагдлаа.

Туршилтыг Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор, 113 –р сургуулиуд дээр 2017 – 2018 оны хичээлийн жилийн 3 –р улиралд явуулж, судалгааны үр дүнг багш нар хичээл төлөвлөлтдөө тусган ажилласан юм.

Туршилтын хүрээнд дараах ажлууд зохион байгуулагдав. Үүнд:

· Туршилтын баг бүрдүүлэх: Тухайн сургуулийн багш, менежрүүд болон Хүүхдийн хөгжлийн судалгааны секторын судлаачид

· Сурагчдын хөгжлийн цахим оношилгоо авах: Програм хангамжийг суурилуулах, сурагчдыг ажиллуулж судалгаа авч ажиллаа.

· Туршилтын ангид хийсэн ажиглалт: Судалгаанаас гарсан үр дүн дээр тулгуурлан багш нар хичээлийн төлөвлөж заахад судлаачид хичээлийн ажиглалт хийв.

· Туршилтын явц, үр дүнгийн талаарх тайлан хэлэлцүүлэг: БСШУСЯ –ны төөлөгч, судалгааны баг, Боловсролын хүрээлэнгийн удирдлага, эрдэм шинжилгээний ажилтнууд, сургуулийн удирдлага, багш нарын хүрээнд хийгдлээ.