ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН СУРГАЛТЫН ЖИШИГ ХӨТӨЛБӨР

Монгол Улсын төр, Засгийн газраас хилийн чанад дахь монгол иргэд, тэдний үр хүүхдийн монгол хэл, соёлын боловсролд ихээхэн анхаарч байна. Тухайлбал, УИХ-аас баталсан Боловсролын багц хуулиуд, “Монгол хэлний тухай хууль”-д дээрх асуудалтай холбогдох зүйл заалт бүхий нэмэлт өөрчлөлт оруулаад байна. Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт холбогдох заалтыг тусган хэрэгжүүлж байна.

Мөн дэлхийн 100 гаруй оронд ажиллаж, амьдарч байгаа 130 мянган Монголчууд өөрсдийн санаачилгаар эвлэлдэн нэгдэж, монгол хэлний сургалтын төв, сургууль байгуулж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэд хилийн чанадад ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүд оршин суугаа орныхоо сургуульд харь хэлээр боловсрол эзэмшиж, монгол хэлээ сурах бололцоо нөхцөлөөр хомс, монгол хэлээ мартаж, хэрэглэхгүй, сурахгүй өсөж байгаа нь эмзэг асуудал гэж үзэж байна.

“Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл” төрийн бус байгууллагын Боловсролын Хорооноос хийсэн судалгаагаар дэлхийн 16 оронд нийт 48 монгол хэл, соёлын сургалтын байгууллага бүртгэгдэж, үйл ажиллагаагаа явуулж байна.1 Гэвч эдгээр сургалтын байгууллагад суралцаж буй хүүхдэд зориулсан монгол хэл, бичиг, соёлын сургалт хөтөлбөр, гарын авлага одоогоор алга байна. Иймд хилийн чанадад ажиллаж буй сургалтын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалтын жишиг хөтөлбөрийг боловсруулан баталгаажуулах шаардлага байна.

Дэлгэрэнгүйг унших / татаж авах