Монгол улсын их, дээд сургуулийн магистр, докторын сургалтын өнөөгийн байдал

Монгол Улсад 2015-2016 оны хичээлийн жилд дээд боловсролын 101 сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрээс төрийн өмчийн 14, төрийн бус өмчийн 59 сургууль магистр, докторын түвшний сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.

Магистрын 374 мэргэжлийн 71 багц, докторын 243 мэргэжлийн 49 багц хөтөлбөрөөр магистрантурт 19005, докторантурт 3325 суралцагч суралцжээ .

Дээд боловсролын сургалтын байгууллагын тоо 2002-2003 оны хичээлийн жилд хамгийн оргил үе буюу 185-д хүрч өссөн бол түүнээс хойш их, дээд сургууль, коллежид тавих шаардлагыг өндөржүүлснээр тоо нь буурч байгаад сүүлийн 4 жилд тогтворжин 2012 онд 99, 2013 онд 100, 2014 онд 101, 2015 онд 101 тус тус боллоо . Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллежид нийт 7121 үндсэн багш ажиллаж байгаагаас 64% нь төрийн өмчийн, 35.3 хувь нь төрийн бус өмчийн, 0.4 хувь нь гадаадын салбар сургуульд багшилдаг. Эдгээр багш нарын 26.0 хувь нь докторын зэрэгтэй, 63.1 хувь нь магистрын зэрэгтэй.

2015-2016 оны хичээлийн жилд нийт суралцагчдын 86.0 хувь нь бакалавр, 12.0 хувь нь магистр, 2.0 хувь нь докторын зэргийн сургалтад хамрагдаж байгаагаас бакалав 89.3 хувь, магистрант 83.5 хувь, докторант 80.5 хувь өдрийн ангид, оройн ангид бакалавр-3.2 хувь, магистрант 0.5 хувь, эчнээ ангид бакалавр 7.5 хувь, магистрант 16.0 хувь, докторант 19.5 хувь нь суралцаж байна Дээд боловсролын нийт байгууллагын 17 хувийг төрийн өмчийн их, дээд сургууль эзэлж байгаа ч магистр, докторын сургалтын ачааллын 60.0-80.0 хувийг үүрч байна.

Дээд болон мэргэжлийн боловсролын судалгааны сектор