Дээд болон мэргэжлийн боловсролын судалгааны секторын үйл ажиллагаа

Судалгааны чиглэл:
Нэг. Дээд боловсролын хүрээнд

  1. Дээд боловсролын бодлого
  2. Бакалаврын сургалтын агуулга, хөтөлбөр
  3. Дээд боловсролын менежмент
  4. Дээд боловсролын үнэлгээ
  5. Магистр болон докторын сургалтын агуулга, хөтөлбөр

Хоёр. Мэргэжлийн боловсрол, сургалтын хүрээнд

  1. Мэргэжлийн боловсролын бодлого
  2. Мэргэжлийн боловсролын агуулга, хөтөлбөр
  3. Мэргэжлийн боловсролын үнэлгээ
  4. Монгол улс дахь UNEVOC төвд мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр хийх судалгаа

Хийгдсэн судалгаа:
НЭГ. ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ХЭРЭГЖИЛТИЙН СУДАЛГАА

ХОЁР. НОГООН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ САНААГ МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТАД (ЮНЕСКО-ийн Бээжин дэх оффис, UNEVOC төв)

Судалгааны зорилго: Мэргэжлийн боловсрол, сургалтын хууль эрх зүйн орчин, бодлого болон сургалтын агуулга, хөтөлбөрт ногоон хөгжлийн үзэл санаа хэрхэн туссан байдалд шинжилгээ хийж бодлогын зөвлөмж гаргах

Үр дүн:
1. Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр (2016-2021)-т ногоон хөгжлийн үзэл санааг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын менежмент болон сургалтын хөтөлбөрт тусгах гэж оруулж өгсөн

2. Мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагын /хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн нэг шалгуур үзүүлэлт болгон оруулж өгсөн