Эрүүл мэндийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн баг ажиллаж байна.

БСШУСЯ, ЭМЯ-ны сайдын хамтарсан тушаалын дагуу эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр боловсруулах баг 2018 оны 5 сарын 10,11 нд “Энхийн төлөө” цогцолборт ажиллаж, ЕБС-ийн 4-12 дугаар ангид хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөрийн төслийг боловсруулж байна. Энэхүү үйл ажиллагааг боловсролын хүрээлэнгийн захирлын тушаалаар батлагдсан менежментийн баг удирдлага зохион байгуулалтаар дэмжин ажиллаа.