Эрдэм шинжилгээний хурал боллоо

2018 оны 3 сарын 29-ний өдөр МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын гадаад хэлний хөтөлбөрийн магистрант, докторантуудын дунд жил бүр зохион байгуулагддаг уламжлалт эрдэм шинжилгээний хурал болов.

Магистрант, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зөвлөгөө өгч, дэмжийн туслах зорилго бүхий тус эрдэм шинжилгээний хуралд “Гадаад хэлний боловсрол”, “Гадаад хэлний орчуулга”, “Гадаад хэлний шинжлэл” гэсэн чиглэлээр нийт 17 илтгэл хэлэлцсэнээс Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан Ж.Зүлмирагийн “Казах, тува сурагчдын монгол хэлээр ярих, өөрийгөө илэрхийлэх чадварын үнэлгээний зарим үр дүнгээс” сэдэвт илтгэл нь тэргүүн байранд шалгарсан байна.