“Эрдэмтний индэр” ээлжит лекц

“21-р зууны монгол суралцагчийн компетенцийн загвар” судалгааны үр дүнг доктор, /Ph.D/ Н.Оюунцэцэг, доктор, /Ph.D/ Н.Норжхорлоо нар танилцууллаа.

Энэ удаагийн “Эрдэмтний индэр” ээлжит лекцээр Боловсролын хүрээлэнгийн захиалгаар хийгдсэн “21-р зууны монгол суралцагчийн компетенцийн загвар” судалгааны үр дүнг танилцууллаа.

Энэхүү лекцэд Боловсролын хүрээлэн, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн эрдэм шинжилгээ, арга зүйн мэргэжилтнүүд хамрагдлаа.