Доктор Д.Баттогтохын Боловсролын хүрээлэнд 30 жил ажилласан эрдмийн тайлангийн нэг хэсэг болох “Боловсрол судлалын өгүүллүүд” эмхэтгэл ном хэвлэгдэв. Зохиолч боловсрол судлалын сэдвээр бичсэн 30 гаруй өгүүллээ боловсролын шинжлэх ухааны гурван салбарт төрөлжүүлжээ.

1. Боловсролын түүх, ардын сурган хүмүүжүүлэх ухаан
2. Боловсролын гүн ухаан
3. Боловсролын дидактик гэсэн бүлгүүдэд хуваан нийтлүүлжээ.

Зохиогчийн дараагийн ном монгол үндэстний нэр соён гэгээрүүлэгч, сурагн хүмүүжүүлэгчдийн сургаал зохиолуудад хийсэн задаргаа, тайлбар өгүүллүүдээс бүтсэн “Монгол мэргэдийн аман айлдал” хэмээх удаах ном удахгүй хэвлэгдэнэ.
Эдгээр эмхэтгэл ном нь боловсрол судлалын ухаанаар суралцаж буй оюутан, судалгааны ажил хийж байгаа магистрант, докторант нарт зориулагдсан бөгөөд мөн бүх шатны сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн унших гарын авлага болох юм.