Шинэ ном гарлаа

Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Д.Баттогтохын бичсэн “Монгол үндэстний хүмүүжүүлэн сургах ухааны их нэвтэрхий толь” /62,5 хх/ бүтээл хэвлэгдэн гарав.

Уг бүтээлд монгол үндэстний /халх, өвөрлөгч, ойрд, буриад/ үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, сурган боловсруулж ирсэн өв уламжлал, арга туршлага, хүнээр хүн хийдэг, хүн бүтээдэг ардын мэдлэг ухаан, зан заншил, шашин шүтлэг, бэлгэдэл, хорио цээр, аман ба бичгийн зохиол, дурсгал, эх хэл, сургаал сүегэрийн үг тэргүүтнийг багтаасан мянга гаруй толгой үг бүхий /Дагалга-5 хэсэгтэй/ тайлбар өгүүлэл оржээ.

Тус нэвтэрхий толь нь монгол үндэсний сурган хүмүүжүүлэх ухаан, монгол утга соёл, монгол судлалд үнэтэй чухал эх хэрэглэхүүн, судалгааны бүтээл болохын хувьд эрдэм шинжилгээний ач холбогдолтойгоос гадна гэр бүлд хүүхэд хүмүүжүүлэх, ёстой монгол хүнийг төлөвшүүлэхэд практик хэрэглээний ач холбогдолтой ном болно.