Цэцэрлэгийн удирдлага, багш нарын хэлэлцүүлэг

БСШУСЯ-аас 2019 оны 3 дугаар сард зохион байгуулсан сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөрийн үндэсний хэлэлцүүлгээс гарсан саналыг үндэслэн Боловсролын хүрээлэнгээс сургалтын цөм хөтөлбөрийн зөвлөмжийг боловсруулах баг байгуулан ажиллаж байна. Ажлын явц, үр дүнг танилцуулах, санал авах зорилгоор Улаанбаатар хотын 6 дүүргийн 29 эрхлэгч, арга зүйч, 43 багшийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.