Хөвсгөл аймгийн Арбулаг сумын багш нар Боловсролын хүрээлэнд зочиллоо

2020 оны 1 сарын 02 ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ЕБС-ын захирал, сургалтын менежер, 23 багшийн бүрэлдэхүүнтэй баг Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, сургалтад хамрагдлаа. Сургалтын үеэр Боловсролын хүрээлэнгийн Захирал П.Лхагвасүрэн, Дэд захирал Р.Нямцэрэн,  Эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Санжаабадам нар Арбулаг сумын сургуулийн багш нарт БХ-ийн үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Сургалтад хамрагдсан багш нар

  • Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх
  • Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд сургууль, багш нар өөрийн үнэлгээ хийх
  • Үнэлгээний үр дүнд үндэслэн хичээлийн төлөвлөлт, арга зүйг сайжруулах, хичээлийн арга зүйн санааг хэрэгжүүлэх чиглэлээр Боловролын хөтөлбөрийн судалгааны секторын судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудтай санал солилцов.