Хүүхдийн цогц хөгжлийн оношилгооны судалгааны хоёрдугаар шат эхэллээ

“Хүүхдийн цогц хөгжлийн оношилгооны суурь судалгаа”-ы судлаачдад зориулсан 2 өдрийн сургалт амжиллтай болж өнгөрлөө.

Судалгааны гол зорилго нь 3-17 хүртэлх насны хүүхэд, залуучуудын бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн хөгжлийн онцлогийг илрүүлэн хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах юм.

Судалгаанд 2 аймаг, 4 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн 16 ерөнхий боловсролын сургууль, 16 цэцэрлэгийн хүүхдүүд оролцоно.