Хэлэлцүүлэг боллоо

Урт хугацааны хөгжлийн бодлогын “Хүн ба нийгэм” ажлын дэд хэсгийн хүрээнд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын өнөөгийн болон цаашид тулгамдсан асуудлын талаар санал солилцсон хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд  одоо хэрэгжиж буй бодлого, хөтөлбөр, төсөл цаашдын арга хэмжээний тухай санал, зөвлөмжөө харилцан солилцлоо.