Хилийн чанад дахь монгол хүүхдэд зориулсан монгол хэл, соёлын сургалтын жишиг хөтөлбөрийн танилцуулга

БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектороос хилийн чанадад буй амьдарч буй монгол хүүхдэд зориулсан “Монгол хэл, соёл” сургалтын жишиг хөтөлбөр”-ийг (цаашид хөтөлбөр гэх) боловсрууллаа. Хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсэгт монгол хэл уран зохиол, түүхийн багш, мэргэжилтэн, бага ангийн багш, үүний дотор хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд хичээл зааж буй багш нарын төлөөллөөс гадна “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ-ын Боловсролын хорооны гишүүд оролцсон болно. БСШУС-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектороос хилийн чанадад буй амьдарч буй монгол хүүхдэд зориулсан “Монгол хэл, соёл” сургалтын жишиг хөтөлбөр”-ийг (цаашид хөтөлбөр гэх) боловсрууллаа. Хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсэгт монгол хэл уран зохиол, түүхийн багш, мэргэжилтэн, бага ангийн багш, үүний дотор хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд хичээл зааж буй багш нарын төлөөллөөс гадна “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ-ын Боловсролын хорооны гишүүд оролцсон болно.

 

Хөтөлбөрийг боловсруулах хугацаанд БСШУСЯ-ны цахим хуудсанд 2017 оны 3 сарын 22-ноос байрлуулж, 4 сарын 22 хүртэл хугацаанд холбогдох байгууллага, багш нараас санал авч, хэлэлцэн сайжрууллаа. Бидний ажлыг дэмжиж, хамтарч ажилласан дараах эрдэмтэн багш нар, их, дээд сургуулийн холбогдох тэнхимийн хамт олонд баярлалаа. Та бүхэнд аж жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Үүнд:- “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ-ын Боловсролын хороог төлөөлж ажилласан хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүн, тус хорооны дарга Ө.Оюунтүлхүүр, багш Эс-Олдох- Боловсролын хороог төлөөлж саналаа агсан Б.Алтанзаяа тэргүүтэй багш нар- МУ-ын ГХЯ-аар дамжуулан саналаа ирүүлсэн, багш  Я. Болортуяа- МУБИС-ийн Багшийн сургуулийн багш док, проф Г.Бямбацэрэн- МУБИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш нар- БМТИ-ын ХНХУСА-ны дарга Ш.Оюунцэцэг

Хөтөлбөр нь “хилийн чанадад амьдарч буй хүүхдэд Монгол хэл, бичиг, үндэсний соёл, урлаг, ёс заншил, өв уламжлалаасаа суралцахад нь дэмжлэг үзүүлэх, эх орноороо бахархах, эх хэл, түүх, соёлоо эрхэмлэн дээдлэх, монгол нутгаа судлан мэдэх, хайрлан хамгаалах, хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах, эх оронч үзэл төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх” зорилготой.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хилийн чанад дахь монгол хүүхдэд эх хэлний мэдлэг, чадвар эзэмшүүлэхээр ажиллаж буй хэл, соёлын сургалтын байгууллага, тэнд ажиллаж буй багш нар үйл ажиллагаандаа баримтлах нэгдсэн, удирдамж баримт бичигтэй болох ач холбогдолтой. Энэхүү жишиг сургалтын хөтөлбөр нь хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд зориулсан анхны хөтөлбөр бөгөөд цаашид хөгжин боловсронгуй болох нь дамжиггүй.Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хилийн чанад дахь монгол хүүхдэд эх хэлний мэдлэг, чадвар эзэмшүүлэхээр ажиллаж буй хэл, соёлын сургалтын байгууллага, тэнд ажиллаж буй багш нар үйл ажиллагаандаа баримтлах нэгдсэн, удирдамж баримт бичигтэй болох ач холбогдолтой. Энэхүү жишиг сургалтын хөтөлбөр нь хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд зориулсан анхны хөтөлбөр бөгөөд цаашид хөгжин боловсронгуй болох нь дамжиггүй.

Хөтөлбөрийн онцлог, хэрэгжүүлэхэд анхаарах зүйл

  • Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдийн эх хэлний мэдлэг, чадварын түвшин нэгэн жигд биш, харилцан адилгүй байгаа нь харгалзан, агуулгыг “анхан, дунд, ахисан” гэсэн 3 түвшинд авч үзсэн. Тухайлбал, • Монгол эх хэлээрээ ярьдаг боловч кирилл үсэг мэдэхгүй хүүхдийн унших, бичих чадварыг хөгжүүлэх шаардлага гарна. Тиймээс багш, эцэг, эх хүүхдийнхээ монгол хэлний мэдлэг чадварын байдалд тохирох түвшний хөтөлбөрийг сонгон судлахад нь туслана. Тухайлбал, гадаад улс оронд төрсөн, эх хэлээ огт мэддэггүй хүүхдийн тухайд анхан шатны хөтөлбөрийн дагуу суралцах бол монгол хэлээ мэддэг, ярьдаг боловч монголоор уншиж, бичиж сураагүй хүүхдийн тухайд дунд шатны хөтөлбөрөөс эхлэн судална.
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогийг зайлшгүй харгалзах учиртай. Дунд, ахлах ангийн хүүхэд хэдийгээр анхан шатны түвшний хөтөлбөрөөр суралцах хэрэгцээ байгаа боловч тэдний оюуны чадамж, хэл ярианы хөгжил, унших бичих хурд, ухааран ойлгох чадвар нь бага ангийн хүүхдээс  өндөр юм. Иймд янз бүрийн насны хүүхэд нэг хөтөлбөрөөр хичээллэх үед сургалтын арга зүй, хүүхэд бүрээр хийлгэх үйл ажиллагаа (activity) болон түүнд зарцуулах хугацааг сайтар бодож төлөвлөх хэрэгтэй болно.
  • Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлбэр нь нээлттэй, олон хувилбартай байна. Тухайлбал, бид энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш, сурагч, эцэг, эхэд туслах үүднээс онлайн нээлттэй эх (цахим сурах бичиг) боловсруулж байна.
  • Монгол хэл, бичиг, соёлын сургалтын хөтөлбөрийн агуулга, хэрэглэгдэхүүн нь өдөр тутмын ахуйн харилцааны агуулга бүхий байхаас гадна монголын түүх, соёл, уран зохиол, ёс заншил, эд өлгийн зүйлстэй холбоотой төрөл бүрийн эх байна. Эхийг тухайн насны хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, сонирхол хэрэгцээнд нийцүүлэн энгийнчлэн, хялбаршуулан ашиглахад багш, эцэг, эх анхаарах учиртай. – Монгол хүүхдийн амьдарч буй гадаад ахуй орчин, хот суурины нөхцөл, тухайн улс орны хөгжил, хүн ардын ахуй, заншил, хөдөлмөр, хэл соёлын ялгааг анхаарвал зохино.

 

Хөтөлбөрийг үзэх / татаж авах бол энд дарна уу!

 

Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны секторын хамт олон