”ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН ДАРХЛАА” СЭДЭВТ САЛБАР ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

“Хилийн чанад дахь монголчуудын холбоо” төрийн бус байгууллагуудын III чуулга уулзалт 09 сарын 12-14- ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тус чуулга уулзалтын хүрээнд болсон ”Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн монгол хэл, соёлын дархлаа” сэдэвт салбар хуралдааныг БСШУЯ, БХ, БМДИ-ийн хамт олон Хилийн чанад дахь монголчуудын холбооны Боловсролын хороотой хамтран зохион байгуулав. Салбар хуралдаанд АНУ, ХБНГУ, БНСАУ, Япон, Чех, Швед, Швейцарь, Брюссель зэрэг 8 орны 15 төлөөлөгч (зарим улсын төлөөлөгч онлайнаар оролцсон), бусад хүмүүс оролцлоо.

 

Хуралдаанаар “Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн боловсролыг дэмжих талаар” (ХЧМЗ ТББ-ын Боловсролын хорооны Монгол дахь төлөөлөгч Д.Нямсүрэн), “Гадаад дахь монгол хүүхдүүдийн боловсролыг дэмжих төрийн бодлого, цаашдын зорилт” (БСШУСЯ-ны Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Ууганбаяр), “Гадаад дахь монгол хүүхдүүдийн боловсролыг дэмжих чиглэлээр цуглуулсан мэдээллийн үр дүн, цаашид авах арга хэмжээ” (Боловсролын хүрээлэн”-ийн ҮЦГМХБСС-ын эрхлэгч У.Туяа (Ph.D)), “Гадаад дахь монгол хэл, соёлын сургалтын төвийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих боломж, арга зам” (Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Д.Сүрэнчимэг (Ph.D)), “Гадаад дахь монгол хэл, соёлын сургалтын төвийн сурагчдын үнэлгээний асуудал” (Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Д.Энхжаргал) гэсэн үндсэн илтгэлийг сонсож, цаашид хийх ажлын талаар хэлэлцэв.

 

ҮЦГМХБСС