ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, Монгол улсын боловсролын их сургууль хооронд хамтарсан хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

Энэхүү үйл ажиллагаанд Боловсролын хүрээлэнг төлөөлж: захирал М.Итгэл, Дэд захирал Р.Нямцэрэн, ЭНБД С.Санжаабадам, ҮЦбГМХС-ийн эрхлэгч У.Туяа; Монгол улсын боловсролын их сургуулийг төлөөлж: Захирал Д.Мандах Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Д.Наранцэцэг, Сургалт эрхэлсэн дэд захирал Ч.Тамир, Эрдэм шинжилгээ, иновацийн албаны дарга Я.Шийлэгмаа, Боловсрол судлалын сургуулийн захирал Г.Цогзолмаа, Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн эрхлэгч Б.Туяа, Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн эрхлэгч Д.Батцэнгэл нар оролцлоо.

http://mnue.mn/

2018-05-23