Теле хичээлийн зураг авалт хийгдлээ

Онц байдал зарласантай холбоотойгоор БСШУСЯ болон БСШУСЯ -ны харьяа Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран теле хичээлийг зохион байгуулж байгаа билээ.

  • 2 -р сарын 3 – 15 -ний өдрүүдэд цацагдсан хичээлүүд онц байдлын улмаас тасарсан хөтөлбөрийн агуулгыг нөхөхөд чиглэсэн

  • 2 -р сарын 17 – 21 -ний өдрүүдэд нэг хичээлээр олж авч байгаа мэдлэг чадварыг бусад хичээлээр дэмжиж хөгжүүлэх, сурагчдын сурах арга барилыг хөгжүүлэхэд чиглэсэн агуулга арга зүйн интеграц хичээлүүд цацсан.

  • 2 -р сарын 24 – 28 -ний өдрүүдэд цацагдах теле хичээлээр хичээл судлагдахуунаар монгол хэл, өв соёл, уламжлал, зан заншил, ахуйн амьдралтай холбоотой агуулга арга зүйн шийдэл бүхий хичээлийг хүргэхээр зохион байгуулж бэлтгээд байна.