СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэг

БСШУСЯ-ны захиалгаар Боловсролын хүрээлэнд хийгдсэн СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн судлагааны үр дүнгийн тайлангийн хэлэлцүүлэг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Багшийн хөгжлийн  ордны 202 тоот өрөөнд болов. Энэхүү судалгаа нь НҮБ-ийн Хүүхдийн сангийн санхүүжилтээр хийгдсэн. Хэлэлцүүлэгт БСШУСЯ-ны мэргэжилтнүүд, БХ-ийн удирдлага, НБГ, БҮТ, БМДИ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Улаанбаатар хотын 9 дүүргийн СӨБ хариуцсан мэргэжилтэн, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нийт 40 хүн оролцож, судалгааны тайлантай танилцаж холбогдох асуулт, хариулт өрнүүлж, санал бодлоо хуваалцлаа.