“СӨБ, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалт үндэсний хэмжээнд 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.

I үе шат: 2019 оны 8 дугаар сарын 5-9-нд 21 аймаг, 9 дүүрэгт сургалт зохион байгуулах үндэсний сурагч багш бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа. Сургалтад  мэргэжлийн арга зүйч, Их дээд сургууль болон ЕБС-ийн 545 багш хамрагдсан.

 

II үе шат: 2019 оны 8 дугаар сарын 15-23-ны хугацаанд 21 аймгийн СӨБ, ЕБС-ийн багш нарт сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх сургалтыг орон даяар зохион байгууллагдлаа. Сургалтад СӨБ, ЕБС-ийн багш нар, ажил идэвхтэй хайж буй залуу болон МСҮТ-ийн багш, Их дээд сургуулийн дидактикийн багш зэрэг нийт 21511 оролцогчид буюу нийт багш нарын 82 хувь хамрагдсан байна. Сургалтад суусан багш нар сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулгад хийсэн зохицуулалттай танилцаж, даалгаварт суурилсан арга зүй, хичээлийн төлөвлөлтийг хөгжүүлэх, хичээлд суурилсан сургуулийн менежментэд үндэслэн сургуулийн хөтөлбөрийг хөгжүүлэх талаар нэгдсэн ойлголтод хүрлээ.

  1. Архангай аймаг – Нийт 1094 багш сургалтад хамрагдсан. Ирц 81 %.

  1. Баян-өлгий аймаг- Нийт 1424 багш сургалтад хамрагдсан. Ирц 69 %.

  1. Баянхонгор аймаг- Нийт 1019 багш сургалтад хамрагдсан. Ирц 77 %.

  1. Булган аймаг- Нийт 703 багш сургалтад хамрагдсан. Ирц 78 %.
  2. Говь-Алтай аймаг- Нийт 927 багш сургалтад хамрагдсан. Ирц 88 %.
  3. Дорноговь аймаг- Нийт 771 багш сургалтад хамрагдсан. Ирц 83 %.

  1. Дорнод аймаг- Нийт 981 багш сургалтад хамрагдсан. Ирц 84 %.
  2. Дундговь аймаг- Нийт 660 багш сургалтад хамрагдсан. Ирц 96 %.

  1. Завхан аймаг- Нийт 890 багш сургалтад хамрагдсан. Ирц 71 %.
  2. Өвөрхангай аймаг- Нийт 1268 багш сургалтад хамрагдсан. Ирц 80 %.
  3. Өмнөговь аймаг – Нийт 674 багш сургалтад хамрагдсан. Ирц 73 %.

  1. Сүхбаатар аймаг- Нийт 830 багш сургалтад хамрагдсан. Ирц 93 %.
  2. Сэлэнгэ аймаг- Нийт 1297 багш сургалтад хамрагдсан. Ирц 80 %.
  3. Төв аймаг- Нийт 1073 багш сургалтад хамрагдсан. Ирц 91 %.
  4. Увс аймаг- Нийт 1043 багш сургалтад хамрагдсан. Ирц 77 %.

 

  1. Ховд аймаг- Нийт 1201 багш сургалтад хамрагдсан. Ирц 84 %.
  2. Хөвсгөл аймаг- Нийт 1689 багш сургалтад хамрагдсан. Ирц 88 %.
  3. Хэнтий аймаг- Нийт 965 багш сургалтад хамрагдсан. Ирц 88 %.
  4. Дархан-Уул аймаг- Нийт 1192 багш сургалтад хамрагдсан. Ирц 75 %.
  5. Орхон аймаг- Нийт 1342 багш сургалтад хамрагдсан. Ирц 89 %.
  6. Говьсүмбэр аймаг- Нийт 210 багш сургалтад хамрагдсан. Ирц 76 %.
  7. Багануур – Нийт 260 багш сургалтад хамрагдсан. Ирц 92 %.

 

III үе шат: 2019 оны 8 дугаар сарын 27-30-ны хугацаанд УБ хотын 8 дүүргийн багш нарын сургалт зохион байгуулагдаж байна.