Сургуулийн өмнөх боловсролын талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэх арга зам

БСШУСЯ, Боловсролын хүрээлэн хамтран аймаг нийслэлийн боловсрол соёл, урлагийн газар хэлтэсийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэнүүдэд “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ” сэдэвт семинарыг 2017 оны 4 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус семинар нь сургуулийн өмнөх боловсролын талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, харилцан туршлага солилцох зорилготой. НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд талархаж байна.