Сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулсан үр дүн

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өчигдөр (2019 оны 5-р сарын 14) Боловсролын хүрээлэнгийн захирал, судлаачдыг хүлээн авч, сургалтын хөтөлбөрийн агуулгад шинжилгээ хийж, сайжруулсан үр дүнтэй танилцлаа. Уулзалтын үр дүнд 2019 оны 5 дугаар сарын 26-нд ЕБС-ийн багш, сургалтын менежер, захирал, БСУГ, мэргэжлийн байгууллагуудаас төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгуулж, ажиллахаар боллоо.