Сурах бичгийн чанарыг сайжруулах ажлын хүрээнд ЕБС-ийн багш нараас санал авах, саналыг сурах бичигт тусгах ажлыг зохион байгуулж байна.

Тус хүрээлэнгийн Сурах бичиг, сургалтын орчны судалгааны сектороос сурах бичгийн чанарыг сайжруулах ажлын хүрээнд ЕБС-ийн багш нараас санал авах, саналыг сурах бичигт тусгах ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилд I-XI ангийн сургалтад хэрэглэж буй сургалтын цөм хөтөлбөрийн дагуу зохиосон 108 нэрийн сурах бичгийн талаарх саналыг Боловсролын хүрээлэнгийн цахим хуудсаар дамжуулан авна. Сурах бичгээ сургалтад хэрэглэж буй мэргэжлийн багш нар сурах бичгийн чанарыг сайжруулахад өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна. Багш нар өөрийн сонирхлын дагуу санал өгөх сурах бичгээ сонгоно.

 

Зорилго. Сурах бичгийн сэдвийн агуулга, арга зүй, үнэлгээ, дасгал даалгаврын боловсруулалт, анги болон сэдэв хоорондын залгамж холбоо, хэл найруулга, зураг дүрслэлийн талаар санал авах, дүн шинжилгээ хийн саналыг сурах бичигт тусгана.

 

Хамрах хүрээ. ЕБС-ийн багш нар

Хугацаа. 2018 оны 3 сарын 26-наас 5 сарын 7.
Зохион байгуулалт. ЕБС-ийн багш нар 2018 оны 3 дугаар сарын 26-аас 4 дүгээр сарын 9-ны хооронд ЭНД дарж нэвтрэн өөрийн мэдээллийг бүртгүүлнэ. Бүртгүүлсний дараа хэддүгээр ангийн, ямар сурах бичигт санал өгөхөө сонгоно. Сонгох сурах бичгүүдийг доорх хүснэгтэд (+)-ээр үзүүлэв.

Сурах бичгийн нэр Бага анги Дунд анги Ахлах
I II III IV V VI VII VIII IX X XI
1 Бэлтгэл хөтөлбөр +
2 Монгол хэл + + + + + + + + +
3 Уран зохиол + + + +
4 Үндэсний бичиг + + +
5 Математик + + + + + + + + + + +
6 Мэдээллийн технологи + + + +
7 Хүн орчин + + +
8 Хүн байгаль + +
9 Байгалийн ухаан +
10 Физик + + + + +
11 Биологи + + + + +
12 Хими + + + + +
13 Газарзүй + + + +
14 Хүн ба нийгэм + +
15 Түүх + + + + + +
16 Нийгэм судлал + + + +
17 Дүрслэх урлаг, технологи + + + + +
18 Дүрслэх урлаг + +
19 Дизайн технологи + + + +
20 Хөгжим + + + + + + +
21 Англи хэл + + + + + + +
22 Орос хэл + + + + +
23 Иргэний боловсрол + + + +
24 Казах хэл, уран зохиол + + +
25 Бизнес судлал + +
Нийт 6 5 5 6 7 10 14 18 16 13 12

Жич: Нэг багш нэг сурах бичигт санал өгөх боломжтойг анхаарна уу.

Бүртгэлийн хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө тухайн багшийн и-мэйл хаягаар ямар сурах бичигт санал өгөхөөр сонгосныг баталгаажуулна. Багш нар өөрийн сонгосон сурах бичгийн талаарх саналаа 2018 оны 4 дүгээр сарын 9-ноос 5 сарын 7-ны хооронд mier.mn цахим хаяг дахь “ЕБС-ийн сурах бичиг” буланд байршуулсан сурах бичгийн нүүр бүрийн харгалзах хүснэгтэд бичнэ.

 

Сурах бичгийн чанарыг сайжруулахад үнэтэй санал, зөвлөгөө өгч, идэвх зүтгэлтэй ажилласан багшийн ажлыг үнэлж, Боловсролын хүрээлэнгээс сертификат олгоно.

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот- 14191, Энхтайвны өргөн чөлөө-10, Багшийн хөгжлийн ордон, Сурах бичиг, сургалтын орчны судалгааны сектор 304 тоот өрөө. Утасны дугаар: 70129808, 96003031, 99811878

 

Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.