“Монгол Улсын үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний сургалтын өнөөгийн байдал, чиг хандлага” Эрдэм шинжилгээний анхдугаар хурлын удирдамж

Зорилго:

            Хос хэлний сургалтын талаарх судалгаа, шинжилгээг өргөжүүлэх, боловсрол судлаачдыг татан оролцуулах, Монгол Улсын үндэстний цөөнхийн хос хэлний сургалтын цаашдын чиг хандлагыг судалгааны үндсэн дээр тодорхойлоход хувь нэмэр оруулах

Зохион байгуулагчид:

  • БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газар
  • МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн
  • БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн

Хамтран зохион байгуулагчид:

  • Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл
  • Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар

Хамрах хүрээ:

  • Бага, дунд боловсролын үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний сургалтын асуудлыг авч үзэх

Хугацаа: 2020 оны 5-р сарын 5-ны Мягмар гаригт

Хаана: МУИС-ийн Номын сан, 502 тоот

Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн сэдэв, агуулгын хүрээ:

  • Монгол улсын үндэстний цөөнхийн хос хэлний боловсролын харилцааг зохицуулж буй бодлого, эрх зүйн орчин
  • Хос хэлний сургалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал (хос хэлний сургалтын арга зүй, багшлах боловсон хүчин, сургалтын хэрэглэгдэхүүн, үнэлгээ гэх мэт)
  • Олон улсын сайн туршлага
  • Хос хэлний сургалтад орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглах нь

Итгэлд тавих шаардлага:

  • Сэдэв агуулгын хүрээг хамарсан, тодорхой зорилготой, цуглуулсан мэдээллийн бааз, судалгааны үр дүнд тулгуурласан байх
  • Судалгааны аргыг тусгасан байх
  • Илтгэлээр онол, хандлага болон арга зүй, практикийн асуудлыг дэвшүүлж, санал дүгнэлтийг тодорхой тусгасан байх

Илтгэлийн бүтцийн хувьд нь сэдэв буюу гарчиг,  илтгэгчийн овог нэр, түлхүүр үг /4-5 үг/ байхын зэрэгцээ  судалгааны үндэслэл, зорилго, зорилт, аргыг багтаасан оршил хэсэг, судалгаа түүний үр дүнг багтаасан үндсэн хэсэг, дүгнэлт, саналыг багтаасан дүгнэлт хэсэгтэй байна.

Илтгэл хүлээж авах:

  • Илтгэлийн хураангуйг 2020 оны 03-р сарын 20-ны 17.00 цаг хүртэл BilingualismMongolia@gmail хаягаар хүлээж авна.
  • Хураангуй нь илтгэлийн гарчиг, 3-5 түлхүүр үг судалгаа болон үр дүнг танилцуулсан 300 хүртэл үгтэй байна.
  • Хураангуйг Microsoft Word, Arial, 10pt, мөр хоорондын зай At least 12 pt/-аар бичсэн байна.

ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.