“Монгол орны хөгжилд” 14-р чуулга уулзалтад оролцлоо

Британийн Монголчуудаас эхлэлтэй “Монгол орны хөгжилд” 14-р чуулга уулзалт 2018 оны 4 сарын 27-нд ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Боловсрол – Мэдлэг солилцоо” (Education- Knowledge transfer, Bildung – Wissenstransfer) сэдвийн хүрээнд амжилттай болж өнгөрлөө. Тус чуулганд Боловсролын Хүрээлэнгийн БХСС-ын эрхлэгч А. Энхтогтох, эрдэм шинжилгээний ажилтан Г. Халиун нар “Монгол Улсын боловсролын шинэчлэл, сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт, чиг хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Чуулга уулзалтыг ГХЯ, ХБНГУ дахь Монгол Улсын ЭСЯ, “Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ, Цахим Өртөө холбоо, ХБНГУ дахь төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулжээ.

“Монгол орны хөгжилд” 14-р чуулга уулзалтын үеэр Европын улс орнуудад монгол хэл, соёлоо зааж буй багш нарын анхны сургалт семинар зохион байгуулагдаж, Швед, Бельги, Франц, Германы 7 сургууль, Чех, Солонгос, Польш, Австри зэрэг улсуудаас багш нар ирж идэвхтэй оролцжээ.