МОНГОЛЫН БАГШ НАРЫН YII ИХ ХУРЛААС ГАРСАН ШИЙДВЭРИЙН МӨРӨӨР БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛУУД

Нэг. Монголын багш нарын VII их хурлаас гарсан “Цөм хөтөлбөрийн агуулга хүнд, цагтаа багтахгүй байна. Ахлах ангийн хичээлийн цаг хүрэлцэхгүй байгааг судалж шийдвэрлэх, бага ангид судлах хичээлийн тоог багасгах” гэсэн асуудлын хүрээнд ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн суралцахуйн удирдамжийг сайжруулах замаар асуудлыг шийдвэрлэж байна. Үүнд:

 

  • Цөм хөтөлбөрийн суралцахуйн удирдамжийн агуулгад тусгай шалгуурын дагуу анализ хийсэн
  • Цөм хөтөлбөрийн агуулгыг илэрхийлсэн суралцахуйн зорилтыг хасах, давхацлыг арилгах, шилжүүлэх, засан найруулах зэрэг аргаар агуулгын багтаамжийг бууруулж, суралцахуйн зорилтын томьёоллыг энгийн, ойлгомтой, тодорхой болгон сайжруулж байна.
  • Цөм хөтөлбөрийн анги хоорондын залгамж холбоог судалж давхцал болон түвшинг тохируулан сайжруулах ажлыг хийж байна.
  • Судлагдахууны багууд агуулгыг багасгах чиглэлээр хийсэн ажлын тайланг дараах чиглэлээр бэлтгэж 2019 оны 05 дугаар сарын 10-нд

 

БСШУСЯ-нд хүлээлгэн өгнө.

  • Багш нарын хэлэлцүүлгээс гарсан асуудлууд
  • Асуудлыг шийдсэн шийдлүүд
  • Агуулгын давхардал болон хүндрэл, багтаамжийг бууруулсан үр дүн (хүснэгт, графикаар)
  • Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх суралцахуйн удирдамжийг ашиглах багшид зориулсан товч зөвлөмж боловсруулах (судлагдахуун тус бүрээр)

 

Хоёр. Монголын багш нарын VII их хурлаас гарсан “Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, сурах бичгийг тогтвортой мөрдөх хууль эрх зүйн орчныг бий болгох”, “Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, үнэлгээ, сурах бичгийг мэргэжлийн түвшинд үнэлж, хөгжүүлдэг байхаар нөхцөл, шаардлагыг боловсруулах” гэсэн асуудлуудын хүрээнд:

 

БСШУС-ын сайдын 2018 оны “Аргачлал батлах тухай” А/549 дугаар тушаалаар “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал” батлагдсан нь Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, сурах бичгийг тогтвортой мөрдөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх эхний алхам болсон. Энэхүү аргачлалыг тогтвортой мөрдөх, цаашид хуульчилж өгөх шаардлагатай байна.

 

Тус хүрээлэн нь энэхүү аргачлалын дагуу 2018-2019 онд “ЕБ-ын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн нөхцөл байдлын судалгаа” хийж судалгааны үр дүн болон ЕБС-ийн багш нарын хэлэлцүүлэг, Багш нарын VII бага хурлын төлөөлөгчдийн санал, хурлын шийдвэрт үндэслэн нийгмийн эрэлт хэрэгцээ, судлагдахууны хөгжил, өнөөгийн давуу болон сул талуудыг тодорхойлж дараах ажлуудыг хийж эхлээд байна.

 

Үүнд:

  1. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд төлөвлсөн 4 төрлийн судалгааг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг хийж байна.
  2. Дээрх судалгааны үр дүнгүүдэд дүн шинжилгээ хийж, цаашид хийх ажлуудын чиглэлийг тодорхойлж байна.
  3. “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал”-ын дагуу 2019 онд одоогийн мөрдөж буй цөм хөтөлбөрийг шинэчлэх, дараагийн 10 жилд хэрэгжих шинэ хөтөлбөрийн үзэл баримтлалыг боловсруулах ажлыг БСШУСЯ –аас байгуулсан үндэсний зөвлөлийн удирдлаган дор бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж эхэлнэ.

 

Энд дарж зарим үр дүнтэй танилцана уу.

 

БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН