Захирлын мэндчилгээ

Манай хүрээлэнгийн веб сайтаар зочилж буй таны амгаланг айлтгаж мэндчилье.

Анхны шаваа тавьж 1956 онд байгуулагдснаас хойш эдүгээ хүртэлх тасралтгүй 60 гаруй жилийн түүхийг манай хамт олон, эрдэмтэн судлаачид бүтээж байна.

 

Бид бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг тасралтгүй явуулах, иргэд, олон нийт, шийдвэр гаргагчдыг судалгаа, шинжилгээний мэдээллээр хангаж, үйлчлэх гэсэн үйл ажиллагааны хүрээнд сэдэх, бүтээх, үр дүнд хүрэхийн чин сайхан эрмэлзлэлээр дүүрэн ажиллаж байна.

 

Эх орны минь хөгжлийн чинхүү гарц болсон “Монгол боловсрол”-оо дэлхийн хөгжилтэй орнуудын боловсролын жишигтэй дүйцүүлэх, улмаар “цойлуулах”-ын төлөө биднийг
СЭТГЭЛ нийлж
ЗҮТГЭЛ нэгдэж
ИТГЭЛ дүүрэн хамтран ажиллацгаахд та минь чиг хувь нэмрээ оруулаарай.

 

Эрдмийн цагаан буян улам бүр дэлгэрч,
Эх орон минь улам бүр өнгөжин хөгжих болтугай.

 

Хүндэтгэсэн,
Захирал, доктор (PhD)
П.Лхагвасүрэн