ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАХ БИЧИГ ЗОХИОХОД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Ерөнхий боловсролын сургуулийн дараах сурах бичиг зохиох зохиогчийн багийг урьж байна.

 

Анги Сурах бичиг Хэвлэлийн хуудас
Бага анги (Тусгай хэрэгцээт боловсрол)
1 I Монгол хэл I /Оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын/ 18
2 V Математик V /Оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын/ 20
3 I-V Хэл засал I-V багшийн ном /Сонсголын бэрхшээлтэй сурагчдын/ 20
Дунд анги
4 VI Монгол хэл VI 16
5 Үндэсний бичиг VI 10
6 Уран зохиол VI 10
7 VII Газарзүй VII 8
8 Монгол хэл VII 12
9 Үндэсний бичиг VII 10
10 Уран зохиол VII 12
11 IX Казах хэл, уран зохиол IX 18
Ахлах анги
12 X Мэдээллийн технологи X 12
13 Дизайн технологи X 16
14 XI Мэдээллийн технологи XI 12
15 Нийгэм судлал XI 16
16 Дизайн технологи XI 16
17 XII Математик XII 20
18 Мэдээллийн технологи XII 12
19 Монгол хэл XII 12
20 Үндэсний бичиг XII 10
21 Уран зохиол XII 10
22 Дизайн технологи XII 16
23 Англи хэл XII 20
24 Орос хэл XII 20

БСШУ-ны сайдын 2009 оны 131-р тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ын 2.2-ыг үндэслэн сурах бичгийн зохиогчийн багийг шалгаруулна. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй зохиогчийн баг дор дурдсан материалыг бүрдүүлэн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагаас өмнө Багшийн хөгжлийн ордны 304 тоотод ирүүлнэ үү. Үүнд:

  1. Зохиогчийн багийн гишүүдийн анкет (Анкетын загварыг энд дарж татаж авна уу!)
  2. Боловсролын болон мэргэжлийн зэргийг гэрчлэх баримт бичиг (Нотариатаар баталгаажуулсан байх)
  3. Тухайн боловсролын болон ЕБС-ийн сурах бичиг, сургалтын чиглэлээр гаргасан бүтээлийн жагсаалт (сүүлийн 5 жилээр)
  4. Зохиогчийн багийн ахлагчийн захидал (Захидалд багийн гишүүдийн ажлын чиг үүргийг тодорхойлон, сурах бичгийн агуулга, арга зүй, үнэлгээ, зохиомжийн шинэлэг санааг тусгасан байх)
  5. Зохиох сурах бичгийн тодорхой нэг сэдвийн боловсруулалт (2-4 нүүр байх)

Зохиогчийн баг 5-аас доошгүй гишүүнтэй байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Тухайн боловсролын болон тухайн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн гишүүнтэй байх;
  • Тухайн боловсролын агуулга, арга зүй, дидактикаар мэргэшсэн гишүүнтэй байх;
  • Сурах бичгийг сургалтын практикт ашигладаг гишүүнтэй байх;

 

БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН: Хаяг: Багшийн хөгжлийн ордон, Сурах бичиг сургалтын орчны судалгааны сектор, 304 тоот өрөө. Харилцах утас: 96003031, 99242744