“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, АРГА ЗҮЙ, ҮНЭЛГЭЭНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

БНСУ-ын Сургалтын Хөтөлбөр, Үнэлгээний Институт /KICE/ -ээс КОЙКА – Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүгийн дэмжлэгээр 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд “Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, арга зүй, үнэлгээний чадавхыг бэхжүүлэх нь” сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

 

Тус сургалтаар 21-р зууны боловсролын чиг хандлагад уялдуулан сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх; шинэ эрин зуун дахь багшийн манлайлал, сурагч төвтэй сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, суралцагчийн ялгаатай байдлыг харгалзан ажиллах багшийн арга зүй; сургалтын хөтөлбөрт суурилсан үндэсний хэмжээний сургалтын үр дүнгийн үнэлгээ ба суралцагчдын үнэлгээний бодлого, олон улсын хэмжээний сургалтын үр дүнгийн үнэлгээ, үнэлгээнд суурилж боловсролын бодлогыг тодорхойлох, суралцагчийн хөгжил, багшийн арга зүйг дэмжих, сургалтын чанарыг сайжруулах зэрэг сэдвийн хүрээнд сургалтын хөтөлбөр, арга зүй, үнэлгээг уялдаа холбоонд нь авч үзсэн байна.

 

Сургалтад БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, орон нутгийн БСУГ-ын мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөл нийт 50 хүн оролцлоо.