Мэргэжлийн байгууллагууд хамтран суралцаж байна

БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, БМДИ, БҮТ-ийн удирдлага, судлаач, арга зүйч мэргэжилтнүүд болон ЕБС-ийн багш нарын төлөөлөл бүхий баг КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-ын Сургалтын хөтөлбөр, үнэлгээний институтээс зохион байгуулж буй “Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, сургалтын арга зүй, үнэлгээний чадавхыг бэхжүүлэх” сургалтад хамрагдаж байна.

 

Сургалтаар XXI зууны боловсролын чиг хандлага, ур чадварт суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, багшийн арга зүй, үнэлгээний асуудлыг цогцоор нь авч үзэж байгаа бөгөөд сургалтын явцад БНСУ-ын Сургалтын хөтөлбөр, үнэлгээний институт /KICE/, Боловсролын судалгаа мэдээллийн төв /KERIS/, ЕБС-иуд дээр ажиллан БНСУ-ын боловсролын туршлагаас суралцаж байна.