ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ НАРЫН 2017 ОНЫ УЛСЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛ ШАЛГАРУУЛАХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН МЭДЭЭ

ЕБС,Цэцэрлэгийн багш ,  удирдах ажилтнуудын дунд жил бүр зохион байгуулдаг оны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал энэ жил “СУРАЛЦАГЧДЫН УХААЛАГ ХЭРЭГЛЭЭ – СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА” сэдвийн хүрээнд 51 дэх жилдээ амжилтай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс (СБД-3, БГД-3, ХУД-2,БЗД-1) оролцож сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн нийт 65 багш оролцож,  30 илтгэл хэлэлцүүлж, суралцагчдын ухаалаг хэрэглээ-сургалтын үйл ажиллагааны талаар олон талаас нь судалсан судалгааны ажлынхаа үр дүнг хуваалцлаа. Оролцогчдын албан тушаал, ажилласан жил, мэргэжил, мэргэжлийн зэргээр нь авч үзвэл:


Энэ жилийн илтгэлийн уралдаан нь I-р байр 1,II-р байр 2, III-р байр 3, Тусгай байр-3 тус тус шалгаруулснаас:

1.Дундговь аймгаас оролцогч А.Уранчимэг, Ө.Баянсан нарын “Физикийн хичээлд гар утасны аппликэйшн ашиглах замаар сурагчдын ухаалаг хэрэглээг нэмэгдүүлэх боломж сэдэвт илтгэл I байр,
2.УБ,БГД-28-р сургуулийн Л.Должинсүрэн, Х.Мэндбаяр нарын “РС ширээнээс сурагчийн ширээ рүү сэдэвт илтгэл II байр,
3.Дорнод аймгийн оролцогч Б.Нарантуяа “Асуудал шийдвэрлэх сургалтын технологиор сурагчид мэдлэгийг хэрэглээ болгох нь сэдэвт илтгэл II байр,
4.Баянхонгор аймгийн оролцогч Д.Ууганбаяр, Г.Ууганбаяр, Т.Дагвадорж нарын “Сургалтын үйл ажиллагаанд мэдээлэл харилцааны технологийг оновчтой ашиглах нь сэдэвт илтгэл III байр,
5. Өвөрхангай аймгийн оролцогч Э.Сүрмаахорол, Б.Даваасүрэн, С.Дэлгэрмаа, Б.Эрдэнэцэцэг нарын “Туршилтын хэрэглэгдэхүүнийг хоёрдогч түүхий эд, материалаар орлуулах боломж сэдэвт илтгэл III байр,
6.ХУД, Монгол Оюун ХХI зуун сургуулийн оролцогч Э.Баасанцэрэн, Б.Ганболд, Б.Цэндхүү,Д.Болд, Б.Санжаажамц нарын “Музейн үзмэрийг цахим сургалтаар ашиглах нь сэдэвт илтгэл III байр,
7.Дархан-Уул аймгийн оролцогч Ц.Баянсан, Х.Үүрийнтуяа, Б.Оюунханд нарын “Энергийн ухаалаг хэрэглээнд сурагчдыг чиглүүлэх нь сэдэвт илтгэл тусгай байр,
8.Хөвсгөл аймгийн оролцогч Д.Бадмаахүү, Д.Пунцагбалжир,О.Жавхлан нарын “Сурах бичиг-Ухаалаг хэрэглээ сэдэвт илтгэл тусгай байр,
9.Хэнтий аймгийн орорлцогч Э.Оюунболорын “Сурагчдын Ухаалаг хэрэглээ, сургалтын үйл ажиллагаа сэдэвт илтгэл тусгай байрт тус тус эзэллээ.

Боловсролын Хүрээлэнгийн захирал М.Итгэл нээж үг хэллээ

Холбоотой мэдээлэл: