Гадаад дахь монгол хэл, соёлын сургалтын төвийн багш нар хамтран суралцав.

2019-08-02-ны өдөр Багшийн хөгжлийн ордонд гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд монгол хэл, соёлын хичээл зааж буй багш нарын мэргэжил, арга зүйг дэмжих сургалтыг БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, БМДИ-ээс хамтран 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулав.

Энэхүү сургалтад ОХУ, Япон, Солонгос, Швед, АНУ,  Белги зэрэг улсад монгол хэл, соёлын сургалт явуулдаг 14 багш оролцлоо. Мөн сургалтад БСШУСЯ-ны мэргэжилтэн Гэрэлтуяа оролцон багш нарын  хэлэлцүүлгийн үеэр тулгамддаг бэрхшээлүүд болон төрөөс анхаарах асуудлуудын талаар сонсож цаашид анхаарч ажиллана гэв.

Энэ удаагийн сургалтын онцлог нь дадлагад суурилсан ба багш нар арга зүйн туршлагаа солилцож, дараах хөтөлбөрийн дагуу хамтран суралцсан юм.

  • “Монгол хэл сурах сонирхлыг нэмэгдүүлэх зарим арга зам” Ш.Оюунцэцэг БМДИ-ийн Сургалтын албаны дарга
  • “Гадаадад амьдарч, сурч буй монгол хүүхдэд эх хэлний хичээл зааж ирсэн туршлага”

Я. Болортуяа (Их Британи)

  • “Олон хэлний CLIL аргыг сургалтад хэрэглэх боломж” У.Туяа (Ph.D) БХ-ийн ҮЦГМХБСС-ийн эрхлэгч
  • “Энтертайнмент аргаар хүүхдэд монгол хэлийг хоёрдогч хэл болгон заах арга зүй” Б.Цасанчимэг БМДИ-ийн арга зүйч, Ж.Гэрэлмаа БХ-ийн ҮЦГМХБСС-ийн ЭША

Багш нар өөрсдийн боловсруулж сургалтдаа ашигладаг хэрэглэгдэхүүний талаар мэдээллээ солилцсон нь сонирхол татаж байв.

Сургалтын үеэр “Марчаахай” ТББ болон “Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг”-ийн төлөөлөл хүрэлцэн ирж өөрсдийн танилцуулга болон цаашдын хамтын ажиллагааны эхлэлийг тавих ач холбогдолтой боллоо.

Энэхүү сургалтыг цаашид уламжлал болгон жил бүрийн 8-р сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар оролцогч багш нар санал нэгтэйгээр тогтсон юм.