“Боловсролын үйлчилгээний чанар, үр өгөөж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд Боловсролын хүрээлэн амжиллтай оролцлоо

Монгол Улсын Боловсролын Их Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний хурал 2019 оны дөрөвдүгээр сарын 26-27-ны өдөр “Боловсролын үйлчилгээний чанар, үр өгөөж” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа. 6 орны 96 илтгэл үдсэн болон I.Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, II.Боловсролын үйлчилгээн дэх мэдээлэл, харилцаа холбооны технологи, III.Боловсролын үйлчилгээн дэх төр, олон нийтийн оролцоо гэсэн 3 салбар хуралдаанд амжилттай хэлэлцэгдэж өндөрлөлөө.

 

Боловсролын хүрээлэнгээс 1-р салбар хуралдаанд СБСОССекторын ЭША Д.Пунцагсүрэн, Ж.Дэнсмаа, Н.Хулан “ЕБС-ийн сурах бичгийн эх зохиоход гарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам”, БХССекторын ЭША Х.Энхжаргал “Бага ангийн хөгжмийн сургалтын чанар – үр дүн”, 2-р салбар хуралдаанд СБСОССекторын ЭША М.Хүрэлтогоо, А.Мөнхмагнай “Дижитал сурах бичгийн хяналт шинжилгээний шаардлага, шалгуур үзүүлэлтийн харьцуулсан шинжилгээ”, БХССекторын ЭША Б.Эрдэнэчимэг, А.Гантуул (МУБИС) “4-р ангийн сурагчдын гүйцэтгэсэн байршил хөдөлгөөнд холбогдох даалгаврын шилжилгээ” сэдэвт илтгэлээр амжилттай оролцлоо.