Боловсролын хөтөлбөрийн судалгааны сектор

Эрхэм зорилго:
Бүх түвшний боловсролд зориулсан сургалтын хөтөлбөрийн шинжлэх ухааны үндсийг судлах, турших, сургалтад хэрэгжүүлэх, шинэ мэдлэг – инноваци бий болгох, тэдгээрийг сургалтын практикт нэвтрүүлэх, үр дүнг үнэлэхэд оршино.
Хэтийн төлөв
– Бүх түвшний албан болон насан туршийн боловсролын сургалтад зориулсан байгаль, нийгэм, хэл, хүмүүнлэгийн ухаан, технологи, урлаг, гоо зүй, биеийн тамир зэрэг эрдэм ухааны хөтөлбөр судлалыг боловсролын шинжлэх ухааны үүднээс цогцолбороор судлах, хөгжүүлэх;
– Хөтөлбөр судлал нь боловсрол судлалын шинжлэх ухааны гол салбар тул энэ чиглэлийн судалгаа хийх мэргэшсэн судлаач, хүний нөөцийг дотоод, гадаадын их сургууль, академи, хүрээлэнд тодорхой зорилго, төлөвлөгөөтэйгөөр бэлтгэх;
– Хөтөлбөр судлалын суурь болон хэрэглээ, хөгжлийн судалгааг төлөвшүүлэн хөгжүүлэхтэй холбоотойгоор секторын үйл ажиллагааг институтчилэх;
Хүний нөөц
Тус сектор нь байгалийн ухаан, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, технологи, гоо зүй, биеийн тамир, сургуулийн өмнөх болон тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр мэргэшсэн, багшлах болон судалгааны ажлын туршлага бүхий 14 эрдэм шинжилгээний ажилтантай. Үүнд, доктор (Sc.D), профессор 1, Боловсрол судлалын магистр 13, докторант 5 ажиллаж байна.

Ажилтан, албан хаагчид:

# Албан тушаал Овог нэр Холбогдох хаяг
1 Секторын эрхлэгч, Сургалтын хөтөлбөрийн бодлого хариуцсан ЭША А.Энхтогтох enkhtogtokh@mier.mn
2 СӨБ-ын сургалтын хөтөлбөрийн судалгаа хариуцсан ЭША Г.Монголхатан mongolkhatan@mier.mn
3 СӨБ-ын сургалтын хөтөлбөрийн судалгаа хариуцсан ЭША Д.Сарантуяа sarantuya@mier.mn
4 Бага боловсролын хөтөлбөрийн судалгаа хариуцсан ЭША Б.Эрдэнэчимэг erdenechimeg@mier.mn
5 Монгол хэл, бичиг, уран зохиолын сургалтын хөтөлбөрийн судалгаа хариуцсан ЭША Б.Оюунцэцэг oyuntsetseg@mier.mn
6 Математик, мэдээлэл зүйн сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША Д.Түвшинжаргал tuvshinjargal@mier.mn
7 Биологийн сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША А.Энхтогтох enkhtogtokh@mier.mn
8 Газар зүйн сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША Ц.Цэндсүрэн tsendsuren@mier.mn
9 Физикийн сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША С.Гэндэнжамц gendenjamts@mier.mn
10 Химийн сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША Ц.Отгонбаяр otgonbayar@mier.mn
11 Гадаад хэлний сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША Г.Мөнхтуул monkhtuul@mier.mn
12 Дизайн, технологийн сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША С.Отгонтуяа otgontuya@mier.mn
13 Түүх, нийгмийн ухааны сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША О.Пүрэв purev@mier.mn
14 Урлагийн сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША Х.Энхжаргал enkhjargal@mier.mn
15 Тусгай хэрэгцээт боловсролын сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША Ц.Цэвэгмид tsevegmid@mier.mn
16 Боловсролын үнэлгээний судалгаа хариуцсан ЭША Х.Отгонбаатар otgonbaatar@mier.mn

Бүтээлүүдийн жагсаалттай танилцах бол энд дарна уу