Боловсролын хүрээлэн 2018 оны тайлангийн хурлаа хийлээ

Боловсролын хүрээлэн БСШУС-ын сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан тусгай 9, манлайллын 2, хэрэгжүүлбэл зохих 52 арга хэмжээг 92.2 хувийн гүйцэтгэлтэйгээр биелүүлж 2018 оноо үдэж байна.

 

Тус хүрээлэнгээс 2018 онд гүйцэтгэсэн дараах 10 төрлийн ажил үйлчилгээг онцлон дурдах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

  1. “Монголын хүүхэд залуучуудын хөгжлийн шалгуур үзүүлэлтийг боловсруулах технологийг сургалтын практикт нэвтрүүлэх нь” цөм технологийн төслийн судалгааг дуусган Шинжлэх ухаан технологийн санд хүлээлгэн өгөв.
  2. “XXI зууны монгол суралцагчийн компетенцийн загвар” судалгаа хийж, тайланг БСШУСЯ-нд хүргүүлэв.
  3. Боловсролын хүрээлэнгийн “Стратеги төлөвлөгөө” /2018-2022 он/-г боловсруулан баталж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
  4. Боловсролын хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг БСШУСЯ болон яамны харьяа байгууллагуудын хүрээнд зохион байгуулав.
  5. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал боловсруулав.
  6. Ерөнхий боловсролын сургалтад үндэсний хэмжээний хэрэглэх 20 нэрийн сурах бичиг, тусгай хэрэгцээт боловсрол, үндэсний цөөнхийн 4 нэрийн сурах бичиг, багшийн ном бүтээх 5 үе шаттай ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган, эдгээр сурах бичгүүд хэвлэгдэж байна.
  7. Хилийн чанад дахь монгол хүүхдэд зориулсан “Эх хэл, соёл” цахим сурах бичгийг бүтээв.
  8. Тусгай хэрэгцээт боловсролын сургуулиудын сургалтын төлөвлөгөөг боловсруулж, БСШУС-ын сайдын тушаалаар батлуулав.
  9. Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн нөхцөл байдлын судалгааг хийлээ. Энэхүү судалгааны ажлын хүрээнд УБ хотын БЗД, СХД, орон нутагт Орхон, Баянхонгор, Ховд, Дорнод аймгуудын БСУГ-ын мэргэжилтэн ЕБС-ийн удирдлага, багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах ажлуудыг гүйцэтгэв.
  10. Их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн удирдлага, хөтөлбөрийн албаны мэргэжилтнүүд, багш, оюутнаас судалгаа авч, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах ажил зохион байгуулав.