БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГЭЭС ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА “ЭРДЭМТНИЙ ИНДЭР” ЭЭЛЖИТ ЛЕКЦ

Энэ удаагийн зочноор МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал Ү.Отгонбаяр “Математик ба боловсрол” сэдвээр сонирхолтой лекц уншиж, математикийн хэрэглээний ба онолын салбарын үүсэл хөгжил, тэдгээрийн байгаль, нийгмийн болон бусад салбарт хэрэглэгдэж байгаа байдлыг бодит жишээн дээр тулгуурлан тайлбарлав. Түүнчлэн, уг илтгэлд физик, биологи анагаах ухаан болон эдийн засгийн салбарын сүүлийн үеийн ололтуудад хэрэглэгдэж буй математик аппаратын талаар, боловсролд математикийн гүйцэтгэх үүрэг болон их суруулиудын liberal art чиглэлийн талаар Токиогийн болон Сингапурын их сургуулийн жишээ, МУИС-ийн бодит практик дээр тулгуурлан өгүүллээ. Мөн оролцогчдод сонирхуулах үүднээс зангилаа ба математик онолын холбоо хамаарлыг тайлбарлаж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, сонирхолтой ярилцлага өрнүүллээ.

Лекцид Боловсролын хүрээлэн, БМДИ, БҮТ-ийн эрдэм шинжилгээ, арга зүйн ажилтнууд болон их, дээд сургуулийн оюутан, сонирхсон бусад хүмүүс оролцов.