Боловсролын хүрээлэнгийн 2017 оны үйл ажиллагааны тайлангаас

СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ
– 12 зорилгын хүрээнд 54 зорилтод ажлыг гүйцэтгэсэн байна. Биелэлтийн дундаж 28 хувь.
– Боловсролын хөтөлбөрийн судалгааны чиглэлээр судалгаанд хамаарах 6 үр дүнг гаргасан.
– Сурах бичиг судлалаар 2 үр дүнг гаргасан.
– Үндэстний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгаанд хамаарах 1 үр дүн, бүтээгдэхүүн гаргасан.
– Хүний хөгжлийн чиглэлээр судалгааны 3 үр дүн, бие даасан бүтээгдэхүүн гаргасан байна.

АРГАЗҮЙН ЧИГЛЭЛЭЭРХ АЖИЛ
– Аргазүйн чиглэлээр 34 зорилгын хүрээнд 170 зорилтод ажлыг гүйцэтгэж, үр дүнг гаргасан байна. Биелэлтийн хувьд 26 хувь байна.
– Боловсролын хөтөлбөрийн судалгааны чиглэлээр аргазүйн 13 ажлын үр дүнг гаргасан.
– Сурах бичгийн агуулга, аргазүйн 6 чиглэлээр үр дүнг гаргасан.
– Үндэстний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын аргазүйд хамаарах 2 үр дүн, бүтээгдэхүүн гаргасан.
– Хүний хөгжлийн чиглэлээр судалгаанд тулгуурласан аргазүйн 6 үр дүн, бие даасан бүтээгдэхүүн гаргасан байна.
– Дээд болон мэргэжлийн боловсролын чиглэлээр аргазүйн чиглэлээр 8 үр дүнг гаргасан байна.

СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ГҮЙЦЭТГЭСЭН АЖИЛ
– Сургалт, мэдээлэл сурталчилгааны чиглэлээр 8 зорилгот ажлыг гүйцэтгэсэн байна.
– Энэ чиглэлийн ажлууд нь бодлого боловсруулагчдад судалгаа, аргазүйн ажлуудаас гарсан үр дүнгийн мэдээлэл хүргэх болон үндэсний мэргэжлийн байгууллага, орон нутгийн боловсролын мэргэжилтнүүд, сургуулийн удирдлага багш нарыг чадавхжуулахад чиглэсэн байна.

БҮТЭЭЛ
– Эрдэм шинжилгээний бичиг 13.5 хх хэвлэгдэв. 22 эрдэм шинжилгээний өгүүллээс бүрдсэн болно.
– Нийт 82 эрдэм шинжилгээний бүтээл гаргасан ба бүтээл гаргаагүй судлаач 4 байна.
– Нэг сэдэвт бүтээл 4
– Судалгааны онолын өгүүлэл 16
– Туршилтын өгүүлэл 25
– Сурталчигааны өгүүлэл 15
– Гадаадын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл 5
– Дотоодод эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл 10 байна.