Боловсролын хүрээлэнгийн ҮЦГМХБССекторын төлөөлөл болон ХЧМЗ -ийн нарийн бичгийн дарга нар уулзаж санал солилцов.

Боловсролын хүрээлэнгийн ҮЦГМХБСС-ын төлөөлөл болон Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл (ХЧМЗ)-ийн нарийн бичгийн дарга (боловсролын асуудал хариуцсан) Б.Мөнхдэлгэр нар уулзалт хийж дараах цаг үеийн болон цаашдын ажлын талаар санал солицлоо. Үүнд:

  • Дэлхий нийтээр Коронавирусын халдвар тархаад буй өнөөгийн нөхцөл байдалд гадаадад амьдарч буй монгол хүүхдийн эх хэл, соёлын сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжийн талаар,
  • Цахим хичээл заах багш нарыг чадавхжуулах, багш нарт зориулсан цахим сургалтын хөтөлбөрийг боловсруулах талаар,
  • Цаашид “Монгол хэл соёлын жишиг хөтөлбөр” болон цахим сурах бичгийг ашиглах, багш нарын онол, арга зүй, техник технологийн мэдлэг чадварыг хэрхэн дэмжиж ажиллах талаар санал солилцов.

Уулзалтын үр дүнд дараагийн уулзалтыг хийх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд холбогдох албаны хүмүүс болон  ХЧМЗ-ийн төлөөллийг оролцуулахар тохиров.