Боловсролын хүрээлэнгийн хамт олны дундаас гавъяат цолтон мэндэллээ

Ардын хувьсгалын 97 жилийн ойн их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Очирын Пүрэвт Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ. Доктор О.Пүрэв нь Монголын түүх, нийгмийн ухааны сургалтын онол, арга зүй, монгол хүний боловсрол, сургалтын үнэт зүйл, боловсролыг хүмүүншүүлэх хийгээд нийгэм, хүмүүнлэгийн ухааны болон боловсролын шугаман ба шугаман бус тогтолцооны онол, түүхийн сургалт дахь түүхэн сэтгэл судлалын шинэлэг чиглэлийг санаачилан, дэвшүүлж, багшлах үйл хэрэг, хүүхэд, залуусыг зөв толөвшүүлэх ажил, шинжлэх ухаанд онол, практикийн үнэтэй хувь нэмэр оруулсан манай улсын боловсрол судлалын тэргүүлэх эрдэмтдийн нэг билээ.

Төрийн дээд цол хүртээд шууд Боловсролын хүрээлэнгийн хамт олонтойгоо баяраа хуваалцахаар ирсэн багшийгаа хамт олон, шавь нар нь талархан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.