БНСУ-д “ЕБС-ийн сургалтын хөтөлбөр – багшийн заах арга зүй – үнэлгээний чадавхыг бэхжүүлэх” сургалтад хамрагдав

БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/ -ын санхүүгийн дэмжлэгээр БНСУ-ын Сургалтын хөтөлбөр-үнэлгээний хүрээлэн /КICE/ -ээс зохион байгуулсан “ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөр-заах арга зүй-үнэлгээний нэгдсэн чадавхыг бэхжүүлэх” сургалтад БСШУСЯ-ны мэргэжилтэн, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилчдын төлөөлөл хамрагдаад ирлээ.

 

Тус сургалтын хүрээнд 2015 оноос боловсруулан хэрэгжүүлж эхлээд буй БНСУ-ын ЕБС-ын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлт, сурах бичгийн тогтолцоо, багш бэлтгэх болоод багшийн мэргэжил дээшлүүлэх асуудал, сургуулийн болон чанарын менежмент, сурлагын амжилтын үнэлгээ, хэтийн боловсролын үнэлгээний чиг хандлагыг цогцоор нь авч үзэн, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад БНСУ-ын боловсролд тулгарч буй асуудлыг судалгааны үндсэн дээр хэрхэн шийдвэрлэж буй туршлагатай танилцлаа.

 

Мөн цаашид БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн БНСУ-ын Сургалтын хөтөлбөр-үнэлгээний хүрээлэн хооронд боловсролын судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.