БАГА БОЛОВСРОЛЫН СУРАГЧДЫН УНШИХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ҮНЭЛЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

БСШУСЯ, Дэлхийн банк, Боловсролын хүрээлэнгээс зохион байгуулж буй “Бага боловсролын сурагчдын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх аргай зүйн сургалт” явагдаж байна. Уг сургалт нь багш бэлтгэх их, дээд сургуулийн бага ангийн монгол хэл заах арга зүй хичээлийг заах багш нарын унших чадварыг хөгжүүлэх, үнэлэх талаарх мэдлэг ойлголт, ур чадварыг дэмжих, сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, арга зүйг боловсронгуй болгох талаар санал солилцох зорилготой сургалтад бага ангийн багш бэлтгэх их, дээд сургуулийн монгол хэл заах арга зүйн багш нар, сургалтын албадын төлөөлөл оролцож байна. Сургалт 06 дугаар сарын 12 -оос 14 өдрүүдэд үргэлжлэх юм.