Архангай аймгийн Чулуут сумын ЕБС-ийн багш нар Боловролын хүрээлэнд зочилон, сургалтад хамрагдлаа.

Архангай аймгийн Чулуут сумын ЕБС-ийн багш нарт Боловсролын хүрээлэнгийн дэд захирал доктор /Ph.D/, дэд профессор Р.Нямцэрэн боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд, боловсролын хөгжлийн чиг хандлагын талаар товч танилцуулга хийж,

  • “Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй /БХСС-ын эрхлэгч А.Энхтогтох, ЭША Л.Цэдэнсодном/
  • 21-р зууны Монгол суралцагчийн компетенц /БХ-ийн зөвлөх доктор /Ph.D/, профессор Н.Оюунцэцэг/
  • Илтгэл, өгүүлэл бичих арга зүй /ЭНБД доктор /Ph.D/, дэд профессор С.Санжаабадам/ сэдвээр сургалт зохион байгуулж, багш нарын сонирхсон асуултад хариулт өгөн, ярилцлага өрнүүллээ.

 

Архангай аймгийн Чулуут сумын ЕБС-ийн багш нар Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа МУБИС-ийн Багшийн сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс сургалт авч, Нийслэлийн зарим сургуулийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судалсан юм.

 

Сургуулийн захирал Д.Лонжидпил сургалт маш үр дүнтэй болсныг онцлон дурдаад багш нартаа жил бүр ийнхүү анхны эх сурвалжаас мэдээлэл сонсгож, сургалт авч байх санал тавьж, багш нар сургалтаас олж авсан мэдлэг, мэдээллээ сургалтын үйл ажиллагаандаа тусгаж ажиллахаа илэрхийллээ.