Боловсролын хөтөлбөрийн судалгааны сектор

Зорилго
Бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрийн шинжлэх ухааны үндсийг судлах, турших, хэрэгжүүлэх, шинэ мэдлэг, инноваци бий болгох, тэдгээрийг сургалтын практикт нэвтрүүлэх, үр дүнг үнэлэх судалгаа, шинжилгээ, арга зүйн ажлыг эрхэлнэ.

Судалгаа, үйл ажиллагааны чиглэл
– Сургалтын хөтөлбөрийн онол, арга зүйн асуудлаар суурь ба хавсарга судалгаа явуулах,
– Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгаа хийх
– ЕБС болон мэргэжлийн байгууллагуудад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх,

Судалгааны чиглэл

Зарим бүтээгдэхүүнээс:

Онцлох үйл ажиллагаануудаас

2013 оноос өнөөг хүртэлх

  • 2012 онд “Бага дунд боловсрол ёанарын шинэчлэлийн үзэл баримтлал” батлагдсан.
  • 2013 онд Монгол Улсын ерөнхий боловсролын сургалтад  хүүхэд бүрийн хөгжүүлэх бодлогын хүрээнд “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр батлагдсан.
  • 2014-2015 оны хичээлийн жилд 12 жилийн сургалтаар 11 жил суралцсан анхны төгсөлт  болж ЕБС 12 жилийн  сургалтын тогтолцоонд бүрэн шилжиж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шатлал, бүтэц бүхий ерөнхий боловсролын сургалтын системтэй болсон.
  • 2012-2018 онд сургалтын цөм хөтөлбөрүүдийг боловсруулж, үе  шаттайгаар үндэсний түвшинд бүх  нийтээрээ мөрдөн хэрэгжүүлж байна. Тухайлбал,
    • 2014-2015 оны  хичээлийн жилээс бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамж
    • 2015-2016 оны хичээлийн жилээс суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамж
    • 2016-2017 оны хичээлийн  жилээс бүрэн дундын X ангийн сургалтын цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамж
    • 2017-2018 оны хичээлийн жилээс бүрэн дундын XI ангийн сургалтын цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамж
    • 2018-2019 оны хичээлийн жилээс бүрэн дундын XII ангийн сургалтын цөм хөтөлбөр, суралцахуйн удирдамж
  • 2019 онд сургалтын цөм хөтөлбөрт сайжруулалт хийж, дахин хэвлүүлсэн.

Хэтийн төлөв

  • Бүх түвшний албан болон насан туршийн боловсролын сургалтад зориулсан байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, технологи, урлаг, гоо зүй, биеийн тамир зэрэг эрдэм ухааны хөтөлбөр судлалыг боловсролын шинжлэх ухааны үүднээс цогцолбороор судлах, хөгжүүлэх;
  • Хөтөлбөр судлал нь боловсрол судлалын шинжлэх ухааны гол салбар тул энэ чиглэлийн судалгаа хийх мэргэшсэн судлаач, хүний нөөцийг дотоод, гадаадын их сургууль, академи, хүрээлэнд тодорхой зорилго, төлөвлөгөөтэйгөөр бэлтгэх, мэргэшүүлэх;
  • Хөтөлбөр судлалын суурь болон хэрэглээ, хөгжлийн судалгааг төлөвшүүлэн хөгжүүлэхтэй холбоотойгоор секторын үйл ажиллагааг институтчилэх

Ажилтан, албан хаагчид:

# Албан тушаал Овог нэр Утас Цахим шуудан
1 Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч, Биологийн сургалтын хөтөлбөрийн судалгаа хариуцсан ЭША А.Энхтогтох 329535 enkhtogtokh@mier.mn
2 СӨБ-ын сургалтын хөтөлбөрийн судалгаа хариуцсан ЭША Г.Монголхатан mongolkhatan@mier.mn
3 СӨБ-ын сургалтын хөтөлбөрийн судалгаа хариуцсан ЭША Д.Сарантуяа sarantuya@mier.mn
4 Бага боловсролын хөтөлбөрийн судалгаа хариуцсан ЭША Д.Ганчимэг ganchimeg@mier.mn
5 Монгол хэл, бичиг, уран зохиолын сургалтын хөтөлбөрийн судалгаа хариуцсан ЭША Л.Цэдэнсодном tsedensodnom@mier.mn
6 Математик, мэдээлэл зүйн сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША Д.Түвшинжаргал tuvshinjargal@mier.mn
7 Биеийн тамирын сургалтын хөтөлбөрийн судалгаа хариуцсан ЭША Р.Түвшинжаргал tuvshinjargal.r@mier.mn
8 Газар зүйн сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША Б.Алтансүх altansukh@mier.mn
9 Физикийн сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША Б.Мөнхжин munkhjin@mier.mn
10 Химийн сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША
11 Гадаад хэлний сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША Н.Ундармаа undarmaa@mier.mn
12 Дизайн, технологийн сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША С.Отгонтуяа otgontuya@mier.mn
13 Түүх, нийгмийн ухааны сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША Г.Түвшинжаргал tuvshinjargal.g@mier.mn
14 Урлагийн сургалтын хетелберийн судалгаа хариуцсан ЭША Х.Энхжаргал enkhjargal@mier.mn
15 Боловсролын үнэлгээний судалгаа хариуцсан ЭША Б.Эрдэнэчимэг erdenechimeg@mier.mn

Бүтээлүүдийн жагсаалттай танилцах бол энд дарна уу